Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Танилцуулга

Д.Жаргалсайхан эдийн засагч, банк, санхүү болон хөрөнгийн зах зээлийн мэргэжилтэн. Компани, банк, санхүүгийн байгууллагуудад менежмэнт, түүний дотор стратегийн төлөвлөлт болон өрсөлдөх чадварын зөвлөхөөр ажилладаг.

Улаанбаатар Ротари Клуб (Монголын анхны Клуб, үндэслэн байгуулагч, 1995-1996 оны Ерөнхийлөгч), Нээлтэй Нийгмийн Форумын ТУЗ-ийн гишүүн (2003-2007); Монголын Иргэний Холбооны Ерөнхийлөгч (2008-2009), Номхон Далайн Эдийн засгийн Хамтын Ажиллагааны Монголын Үндэсний Хорооны (MONPECC)  Ер.н.б.дарга, Монголчууд Шудрага Татвар Ухаалаг Зардлын төлөө ТББ-ын Ерөнхийлөгч зэрэг иргэний нийгмийн ажил эрхэлдэг.

Капитал банкны Гүйцэтгэх захирал, Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дарга (FIFTA), МИАТ Тур, Жуулчин, Монгол Газрын Тосны компани болон Олон улсын Оюутны Холбоонд Прага хотод  зэрэг газар ажиллаж ирсэн.

Д.Жаргалсайхан Москвагийн Улсын Их Сургуулийн эдийн засгийн ангийг онц төгсөж (1984), эдийн засагч улс төр эдийн засгийн ухааны багшийн диплом авсан, АНУ-д Дэнвэрийн Их Сургуульд Бизнэсийн Удирдлагын Мастерийн (санхүүгээр төвлөрсөн) зэрэг (2002)  хамгаалсан.

Аль нэг улс төрийн намын гишүүн биш, иргэний нийгмийн төлөөлөгч.

Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn