Тавантолгойн бантан
2012 оны 5 сарын 16
Тавантолгойн нүүрсний орд дэлхийд дээгүүр орох нөөцтэй, монголчуудын
ирээдүйд нөлөөлөхүйц төсөл юм. Дэлхийн хамгийн том хэрэглэгчийн дэргэд
орших энэхүү орд газрыг өгөөжтэй ашиглаж, үсрэнгүй хөгжлийнхөө суурь
болгож чадах, эсэх нь Монголын нийгэм, төр засгийн хувьд энэ зууны
томоохон сорил боллоо.
Тавантолгойн энэ сорилыг Монголын өнөөгийн төр, Засгийн газар эдийн
засгаа төрөлжүүлэн хөгжүүлэх алтан боломж гэхээсээ сонгуульд ялах
хэрэгсэл болгож, бүх үйл ажиллагаагаа өнгөрсөн сонгуулийн амлалтын
мөнгийг босгоход чиглүүлж ирэв.
Дэлгэрэнгүй үзэх >
Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох нь ээ
2012 оны 5 сарын 9
Дөрөвдүгээр сарын эхээр Хятадын төрийн өмчийн “Чалко” гэдэг компани
“Айвенхо майнз”- аас Монголд нүүрс олборлож буй “Саус гоби сэндс”
компанийн 57 хувийг худалдаж авахаар болов. Гадаадын төрийн өмчийн
компани Монголын аль нэг компанийн хувьцааны 20-иос илүү хувийг шууд ба
шууд бусаар эзэмшихийг хязгаарлах хууль яаралтай, нэг сарын дотор гаргах
шаардлагатай байгаа тухай “Юун сонгууль, Монголоо тавиад туучихлаа”
гэсэн нийтлэлдээ би бичсэн.
Дэлгэрэнгүй үзэх >
Гурав дахь чиглэлийн ганц цонх
2012 оны 5 сарын 2
Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд гадаад улс төрийн бодлогоо
хэрэгжүүлэх чиглэлүүдийг тодорхой заасан байдаг. Эн тэргүүний чиглэл нь
хоёр хөрштэйгээ найрсаг, тэнцвэртэй харилцаатай байх, дараагийнх нь
өрнө, дорнын өндөр хөгжилтэй гүрнүүдтэй найрсаг харилцаа хөгжүүлэх,
харин гурав дахь чиглэл нь Азийн бүс нутагт байр сууриа бататгах, улс
төр, эдийн засгийн интеграцид оновчтой оролцох явдал юм.
Дэлгэрэнгүй үзэх >
Тэнгэрийн хуйвалдаан
2012 оны 4 сарын 25
Аль ч оронд, түүний дотор манайх шиг дэлхийд эхний хорьд багтдаг том
газар нутагтай, хамгийн сийрэг хүн амтай оронд агаарын тээврийн
үйлчилгээ нь боломжийн үнэтэй, хүртээмжтэй, чанартай байх чухал. Агаарын
орон зайн удирдлага нь бүртийх ч үүлгүй цэлмэг тэнгэрийн адил ил тод,
саруул, алсын хараа тод, цаг шиг зөв, жигдхэн байх ёстой.
Дэлгэрэнгүй үзэх >
Туул минь чи хаана байна
2012 оны 4 сарын 18
Туул минь алга болжээ. Урин цаг ирэхээр би Туул голынхоо эргээр гүйдэг
юм. Өглөө Их тэнгэрийн гүүрний дээд талд очтол Туул гол маань байдаггүй.
Түүний урсдаг байсан газарт хоосон хайрга, чулуун сайр л харагдана.
Туулаа хайсаар Богд уулын гурван ам дамжин өгсөөд ч олсонгүй.
Дэлгэрэнгүй үзэх >
Юун сонгууль, цаана чинь Монголоо тавиад туучихлаа...
2012 оны 4 сарын 11
Өнгөрсөн долоо хоногт гарсан “Саус Гоби” (SGS) компанийн мэдээлэл
тэвчээрийн аягыг дүүргэв. Монгол Улсын байгалийн баялгийг олборлоход
гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Тийм ч учраас Монгол Улсын төр
гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж ирсэн билээ.
Өнгөрсөн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалтаас үүдэлтэй олон асуудал
үүсэж байсныг их, бага хэмжээгээр урт, богино хугацаанд ший дэж ирсэн ч
ганц өдөр ч хойшлуулж болшгүй нэгэн зүйлийг энд өгүүлье.
Дэлгэрэнгүй үзэх >
Уул уурхайн донтолт
2012 оны 4 сарын 4
Миний “defacto” нэвтрүүлгийн анхны зочин, алдарт улс төр судлаач Параг
Ханна анх удаа Монголиа гэдэг улс Майньголиа (Minegolia) болно гэж
бичсэн юм. Гэхдээ Майньголиа улсын хүн бүр байгалийн баялгийнхаа хөгжил,
шимийг хүртэх эсэх нь засаглал аль хэр тунгалаг байхаас хамаарах тухай
Чили улсын жишээ болгож ярьж билээ. (www.jargaldefacto. com-д орж
бүтнээр нь харна уу)
Дэлгэрэнгүй үзэх >
Орон сууцжуулах аргаа өөрчилье
2012 оны 3 сарын 28
Ядуурлын хамгийн ноцтой, өргөн тархдаг сөрөг үр дагавар ба шалтгаан бол
орон сууцны хүртээмж хомс байх явдал юм. Ахуйн ариун цэврийн шаардлага
хангасан орон сууцаар хангах, орон сууцны нөхцөлийг нь сайжруулах замаар
ядуусын амьдралын чанарыг дээшлүүлэхийг Монголын шийдвэр гаргагчид
ойлгосон ч өнөөг хүртэл авч явуулж буй арга хэмжээ, зохион байгуулалт нь
зорилгоо биелүүлж чадахгүй, харин ч “баавгайн үйлчилгээ” болох нь
ихэслээ.
Дэлгэрэнгүй үзэх >