Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Аргагүй алхам ба засаглалын хомсдол
2014 оны 9 сарын 10 [Уншсан тоо: 80325]
Хоёр хөршийн дээд удирдлагууд Монголд айлчлаад буцлаа. Мөнхийн хоёр хөршийн ерөнхийлөгч нар зэрэгцэж биш ч, цувж ирсэн нь утга агуулга, цаг хугацааны хувьд хүссэн юм хүзүүгээр татлаа гэдэг нь болов.

Хятад, Монголын харилцааг тодорхойлох болсон итгэлцлийн хомсдолыг багасгахад Ерөнхийлөгч Си Зиньпиний төрийн айлчлал, хэлсэн үг чухал үүрэг гүйцэтгэх болно. Далайн боомт ашиглах, дамжин өнгөрөх эрх монголчуудад олгосон болон эрчим хүч, дэд бүтцийн талаар тохирсон олон гэрээ хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаанд асар том үсрэлт авчрах боломжтой. Гэхдээ монголчууд юунд анхаарах тухай түүхэн айлчлалын дараа бичсэн “Усны дэргэдэх асраас сарны тусгалыг харахад…” гарчигтай нийтлэлээс уншина уу.

Орос, Монголын харилцааг тодорхойлох болсон ойлголцлын хомсдолыг арилгахад Ерөнхийлөгч Путиний хагас өдрийн ажлын айлчлал, хэлсэн үг чухал үүрэгтэй. Хоёр улсын иргэд хоорондоо визгүй зорчихыг сэргээсэн, олон жил хүлээгдсэн, хамтарсан төмөр замаа хос болгож, цахилгаанжуулж байгаа нь хоёр улсын эдийн засаг, худалдааны эргэлтэд чанарын өөрчл өлт авчрах учиртай. Яагаад харилцан ойлголцоход хэцүү болсон тухай айлчлалын өдөр бичсэн “Ноён Путин, шилэн ханаа буулгая” гарчигтай нийтлэлээс уншина уу.

Хоёр том айлчлалын дараах гол асуудал бол Монголын төр засаг хэлэлцэж тохирсон бүхнийг ажил хэрэг болгож чадах эсэхэд байгаа юм. Хоёр хөршийн төр засаг нь хүчтэй төвлөрс өн удирдлагатай, гүйцэтгэлийн чадвар өндөр, тогтвортой байгууллууд. Харин манай төрийн байгуулал дөрвөн жил тутам Парламентын сонгуулийн дараа бүтцээ огцом өөрчилдөг, төрийн ажилтнуудаа бараг бүгдийг нь сольдог учир өгөөж бага, гүйцэтгэх чадвар тааруу гэж болно.

Засгийн газрын бүтэц, удирдлагын орон тоог улс орны биш, харин улс төрийн намуудын ашиг сонирхолд зохицуулан өөрчилдөг тул Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого боловсруулах, ойрын болон дунд хугацааны төлөвлөсөн ажлуудыг хэрэгжүүлэхэд бараг боломжгүй болоод байна. Уржигдар Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Шинэчлэлийн Засгийн газар илүү хурдтай, илүү эрчтэй, нягт нямбай, өндөр хариуцлагатай, шинэ эрч хүчтэй ажиллахын тулд Засгийн газрын танхимын сэлгээ хийх асуудлыг миний бие удахгүй эхлэх УИХ-ын намрын ээлжит чуулганы эхээр санаачлан оруулж шийдвэрл үүлнэ гэдгээ өнөөдөр зарлаж байна. Засгийн газрын танхимын сэлгээнд зарим сайдын асуудлаас гадна Засгийн газрын бүтцийн асуудлыг хамтад нь оруулж шийдвэрлэх болно” гэсэн нь үүнийг бэлхнээ баталж байна. Монгол Улсад засаглалын хомсдол үнэхээр нүүрлэжээ. Манайд ойрхон давтагдаад буй эдийн засгийн хямрал бол улс төрийн угшилтай, бодлогын алдаанаас үүдэлтэй.

Гүйцэтгэх засаглалын өнөөгийн байдлыг дүгнэн үзэхэд Ерөнхий сайдад өөр сонголт байхг үй нь ойлгомжтой. Харин ч Их хурал өөрөө эхлүүлэхээс өмнө түр үүлж асуудлыг тавьж байгаа бололтой. Гэхдээ “Засгийн газар илүү хурдтай, илүү эрчтэй, нягт нямбай, өнд өр хариуцлагатай ажиллахын” тулд Засгийн газрын бүтэц, бүрэлдэх үүнийг бага зэрэг өөрчлөх нь хангалттай биш юм. Монголын засаглалын хомсдолын анхдагч гарал үүсэл нь бол олон нийтэд байтугай жирийн гишүүд нь ч мэдэхгүй байгаа улс төрийн намуудын үйл ажиллагааны болон сонгуулийн сурталчилгааны санхүүжилт. Энэ хөр өнгийг гаргасан хувь хүм үүс, компаниуд Монголын төрийн бодлогыг захиалж, эсвэл төр засгийн албан тушаалуудыг худалдаж авдаг нь харин нууц биш. Улс төрийн намуудыг сонгогчдын саналын тоогоор нь жигнэн жагсааж, Их хуралд суудалтай болсон намуудыг төсвөөс санхүүжүүлэх нь эцсийн дүндээ монголчуудад бага зардалтай, хахууль авлигад алдаж байгаа нийт хөрөнгөтэй харьцуулахад хямдхан тусна. Энэ бол анхны алхам. Анхны алхам хийж чадвал олон жил ярианаас хэтрэхгүй байгаа төрийн хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалыг тусгаарлаж “давхар дээлийг” дан болгоход амархан юм. Харин тэд дан дээлтэй болчихвол бидний урагшлах хөдөлгөөнийг хамгийн их боож байгаа авлига, хээл хахуулыг мэдэгдэх үйц багасгана. Бас нэг алхам бол хоёр хөрштэйгээ тохирсон олон том төсл үүдэд хувийн хэвшлийн компаниудыг юуны түрүүнд оруулах, хэрэв төрийн өмчит компани оруулах бол хэзээ хувьцаат компани болгох тухай заасан байх учиртай.

Монголын нийтийн засаглалын хомсдолын хамгийн сул тал бол төрийн байгууллууд бэхжиж, үүргээ өгөөжтэй гүйцэтгэж чадахгүй байгаа явдал юм. Төрийн байгууллуудыг бэхжүүлэх, мэргэжлийн болгох хамгийн дөт арга бол “гуравдагч хөршүүдээсээ” тусламж авах явдал. Яамд, агентлагуудынхаа бүтцийг олон улсын стандартаар нэг мөр тогтоож, амархан өөрчлөөд байх боломжгүй хууль гаргаж, хоорондын үйл ажиллагааг нь хамгийн өгөөжтэй уялдуулж чадахгүй бол засаглалын хомсдолыг хэзээ ч давж чадахг үй юм. Индонез, Малайз, Солонгос, Сингапур зэрэг орон энэ замаар төр засгийн бүтээмжээ эрс дээшлүүлсэн болно. Төрийн өндөр албан тушаалтан, түүний дотор сайдын ажлын шаардлагыг хуульчилж, хүлээн зөвш өөр өгдс өн мэдлэг, боловсрол, гадаад хэлний мэдлэгтэй технократ тавих шаардлага гарчихаад байна. Эдгээр арга хэмжээг авахг үйгээр хоёр хөрштэйгээ тохирсон аугаа том төслүүдийг эхлүүлбэл аль хэдийнэ үүссэн ашиг сонирхлын тэмцэл улам газар авч, үүнийг эцэслэхэд бэрхшээлтэй тулгарч, улмаар хоёр хөрштэйгээ харилцаагаа муутгахад нөлөөлөх болно.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn