Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Гэр бүлийн бизнест сайн засаглал хэрэгтэй юү?
2014 оны 6 сарын 25 [Уншсан тоо: 81697]
2011 оны тооллогоор Монголд 90 мянга шахам хувийн аж ахуйн нэгж, компани бүртгэгдсэний 60 хувь нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж, ДНБ-ий дөрөвний гурвыг бүтээн, ажиллах хүчний 70 хувийг бүрдүүлж байна. Компаниудын дийлэнх нь нэг, бусад нь нэгээс дээш гэр бүлийн эзэмшилд байгаа гэвэл ойролцоогоор 60-аад мянган гэр бүл өөрийн компанитай гэсэн үг. АНУ, Герман зэрэг өндөр хөгжилтэй оронд ч гэр бүлийн бизнест (мөн жижиг, дунд үйлдвэр гэж нэрлэхэд зөрүү нь бага) эдийн засгийн болон ажиллах хүчний талаас дээш хувь нь ногддог аж.

Эдүгээ Монголын гэр бүлийн анхны компаниуд дараачийн үедээ шилжих амаргүй даваа руугаа мацаж байна. Харвардын их сургуулийн судалгаагаар гэр бүлийн компаниудын 70 хувь нь нэг үеийн настай, 23 хувь нь хоёр дахь үе дээрээ “алга болсон” байдгийг тогтоожээ. Яавал гэр бүлийн компаниуд анхны үүсгэн байгуулагчийнх нь мөрөөдөж байсан шиг олон үе дамжин “амьдрах чадвартай” болдог вэ? Энэ асуултын цорын ганц хариулт бол гэр бүлийн компани өсөж томроод ирмэгцээ сайн засаглал гэгч зүйлийг алхам алхмаар нэвтрүүлсэн байх явдал аж.

ГЭР БҮЛИЙН КОМПАНИЙН САЙН ЗАСАГЛАЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Арай гайгүй явж буй Монголын гэр бүлийн компанийн засаглалын өнөөгийн дүр төрх гэвэл үүсгэн байгуулагч (эзэн) нь бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлж, зөвхөн хань, үр хүүхдээ мэдлэг, чадвараас нь хамааран гүйцэтгэх засаглалдаа багтаасан байдаг. Харин Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) гэж байхгүй, байгаа цөөхөн нь гэр бүлийн гишүүдээс гадна ганц хоёр нь туршлагатай, танилын хүрээ өргөн, төр засгийн том албан тушаал хашиж байсан (байгаа) таньдаг хүнээ оруулах нь түгээмэл. Гэр бүлийн бус гишүүд нь зөвлөгчийн үүрэг гүйцэтгэнэ. Үр хүүхэд, гэр бүл нь ихэнхдээ компанийн дэд ерөнхийлөгч, эсвэл ТУЗ-ийн дарга, эсвэл үүсгэн байгуулагч нь ТУЗ-ийн дарга (chairman) ба ерөнхийлөгч, голдуу гүйцэтгэх захирал гэсэн нэрийн хуудастай боловч бодит амьдрал дээр ганц хүний үнэмлэхүй засаглал ноёрхдог.

Монголын гэр бүлийн компаниуд, ялангуяа нэлээд томорч, жилийн эргэлт, ажилчдын тоо нь салбартаа нөлөөтэй болсон компаниудын хувьд сайн засаглалын тухай судалж мэдэх, цаашдаа ухаалгаар нэвтрүүлэх шаардлага бодитойгоор гарсныг сүүлийн үед гарч буй алдартай компаниудын хувьцаа эзэмшигчдийн хоорондын маргаан, тэмцлүүд харуулж байна. Нэг гэр бүл эзэмшдэг компаниудын дотоод зөрчлийн мэдээлэл бага боловч гардагг үй гэсэн үг биш юм.

Гэр бүлийн бизнесийн сайн засаглал бол юуны өмнө тухайн компани нь гэр бүлийн гишүүн, хувь хүнээс хамаарахг үй, тухайн хүн урт хугацаагаар байхгүй тохиолдолд ч хэвийн ажиллаж чаддаг байхыг хэлнэ. Энэ нь тухайн байгууллагын менежмент өсөн бэхжиж институт (байгуулал) болсныг харуулж буй хэрэг. Сайн засаглалтай компанийн алс хэтийн хараа, дунд болон ойрын ирээдүйн зорилго тодорхой, нэгж бүр нь үндсэн үүргээ сайн мэдэж, өөрийгөө тогтвортой авч явах байгууллагын соёл нь төлөвшсөн байдаг.

Тийм компаниудад төлөвлөгчид, гүйцэтгэгчид, хянагчид, засаж чиглүүлэгчид тус тусын ажлыг сайн биелүүлдэг. Хувьцаа эзэмшигчид, гүйцэтгэх засаглал, гэр бүлийн гишүүдийн ялгаа зааг, үүрэг хуваарийг маш тодорхой зааж өгсөн дүрэм, журамтай бөгөөд үүнийг хууль мэт чанд дагаж мөрдөнө. ТУЗ нь эрсдэлийг удирдан, компани нь стратегийн зөв чиглэлд хөтөлж, улмаар олон үе дамжин эрч хүчтэй хөгжиж чадахыг баталгаажуулж байдаг.

Гэр бүлийн компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд (зарим оронд Гэр бүлийн зөвлөл гэдэг) гэр бүлийн гишүүдээс өөр гаднын, мэргэжлийн хүмүүс оруулах нь ашигтай. Гүйцэтгэх захирлыг томилж, тухайн компанийг үүсгэн байгуулагч нь өөрөө байсан ч албан ёсоор баталгаажуулж, ажил үүргийн хуваарийг баталж, тодорхой зорилт, шагнал урамшууллыг нь заасан гэрээ хийдэг. Гэр бүлийн аль гиш үүд хэдэн хувийг эзэмшиж, хэн нь яаж залгамжлах эрхийг тодорхой зааж, гүйцэтгэх удирдлагад ажиллах гишүүдийн насны хязгаарыг заах буюу хэд хүрээд солигдохыг дүрэмдээ тусгадаг байна.

ГЭР БҮЛИЙН САЙН ЗАСАГЛАЛТАЙ БИЗНЕС УРТ ХУГАЦААНД ӨНДӨР АШИГТАЙ

А. Сайн засаглалтай компани хямд хөрөнгө босгодог.

Үйл ажиллагааны эрсдэл бага, хөндл өнгийн хяналт шалгалт бодитой, гүйцэтгэх засаглалд мэргэжлийн хүм үүс ажиллуулдаг, нийгмийн хариуцлага өндөртэй учир банкууд зээл олгоход хүндрэл гардаггүй. Компанийн эзэмшил, удирдлага хэзээ солигдож үр удамдаа шилжин очихыг урьдчилан хэлж болдог, ямар нэг эрсдэлгүйгээр хийгддэг тул урт хугацаанд зээл авахад энэ асуудал саад болдоггүй. Мөн компанийн үйл ажиллагаа ил тод, зээлдүүлэгчид ойлгомжтой байх нь шаардлагатай үед нэмэлт хөрөнгө татахад ч амархан байдаг. Компанийн тодорхой хувьцааг хөрөнгийн биржид гаргаж зарах үед сайн засаглалтай компанийн түүх нь хөрөнгө оруулагчдын итгэл үнэмшлийг шингээсэн байдаг учир анхны үнэ өндөр тогтоох боломж олгож, шинэ хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээр татдаг.

Б. Үйл ажиллагааны зардал хямд байдаг.

Байгууллагын соёл, ёс зүй өндөр учир чадварлаг боловсон хүчний эргэлт харьцангуй бага, ажиллагсдын дадлага туршлага урт хугацаанд бэхжин сайжирч, алдаа гологдол гаргах нь цөөн тул үндсэн ба эргэлтийн хөрөнгийн зардал буурч хөдөлмөрийн бүтээмж дээшилдэг байна. Компанийн эзэдтэй ямар нэг золгүй явдал тохиолдох, эсвэл нас барсан ч сайн засаглалтай компанийн дүрмийн дагуу эзэмшил, эрх мэдэл шилжих явц тайван, шуурхай явагдаж бизнесийн өдөр тутмын үйл ажиллагаанд огцом, цочмог өөрчлөлт гардаггүй. Сайн засаглал тогтоогүй компанид гэнэтийн тохиолдол гарахад гэр бүлийн гишүүдийн хооронд үүсдэг маргаанаас болж урт хугацаанд, өндөр өртөгтэй шүүхийн зардал гарч компанийн үйл ажиллагаанд хүчтэй нөлөөлдөг аж.

Компанийн дүрэмд ногдол ашиг хуваарилах болон гүйцэтгэх засаглалын шагналын түвшинг тогтоохын тулд ашгийн хэдэн хувийг ногдол ашиг болгож эздэд нь өгөх, хэдэн хувь нь менежментэд очих, хэдэн хувь нь компанид үлдээж дахин хөрөнгө оруулалт (recapitalization) хийж байхыг маш тодорхой заасан байвал оролцогч талуудын хүлээлтийг зөв удирддаг байна.

В. Борлуулалт сайн байдаг.

Сайн засаглалтай бизнес алсыг харсан, тогтвортой байдаг тул зах зээл дэх бүтээгдэхүүний байршил тодорхой, зорилтот хэрэглэгчээ сайн ойлгож мэддэг, маркетинг нь өгөөжтэй, эзэн хүний тухайн өдрийн сэтгэл санааны байдлаас бүх үйл ажиллагаа хамаардаггүй учир ажилтнуудын урам зоригт нөлөөлөхгүй, зан ааш тогтуун, ажилдаа өөриймс өг ханддаг аж. Компанийн цахим хуудсанд ТУЗ болон гүйцэтгэх удирдлагын овог нэр, зураг байдаг учир хэрэглэгчдэд итгэл үнэмшил төрүүлж, урт хугацаанд харилцахад нөлөөлнө. Сайн засаглалтай компаниудын бүх төрлийн даатгал ч өрсөлдөх давуу тал олгодог байна.

Гэр бүлийн компанийн сайн засаглал нь үйл ажиллагааг тогтвортой болгодог, хямралын эсрэг зогсох дархлааг сайжруулдаг хүчтэй хэрэгсэл юм. Монголын гэр бүлийн компаниуд сайн засаглалыг бий болгох нь улс орны ашиг сонирхолд ч нийцнэ.

- See more at: http://jargaldefacto.com/%D0%B3%D1%8D%D1%80-%D0%B1%D2%AF%D0%BB%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%B1%D0%B8%D0%B7%D0%BD%D0%B5%D1%81%D1%82-%D1%81%D0%B0%D0%B9%D0%BD-%D0%B7%D0%B0%D1%81%D0%B0%D0%B3%D0%BB%D0%B0%D0%BB-%D1%85%D1%8D%D1%80%D1%8D%D0%B3%D1%82%D1%8D%D0%B9-%D1%8E%D2%AF/#sthash.qfY42cgg.dpuf

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив