Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Төгрөгөө чангалах сонгомол арга
2014 оны 6 сарын 18 [Уншсан тоо: 74165]
Монгол Улсын статистикийн мэдээгээр эдийн засаг дахь мөнг өний нийлүүлэлт (гүйлгээнд буй бэлэн болон банкуудын харилцах, хадгаламжийн дансанд буй төг, валют нийлээд) 2014 оны тавдугаар сарын эцэс гэхэд 10.2 их наяд төгрөгт хүрч жилийн өмнөх өөс 30 хувиар өсчээ. Засгийн газрын бондын мөнгийг арилжааны банкуудаар дамжуулсан, орон сууцны, хөнгөлөлттэй найман хувийн зээл Засгийн газраас олгож буйтай холбоотойгоор банкуудын нийт зээл 46.5 хувиар нэмэгдсэн байна. Гэтэл төгрөгийн доллартай харьцах ханш 26 хувиар унаж, гадаад валютын нөөц 38 хувиар буурч 2.2 тэрбум ам.доллартай тэнцэв. Инфляц 13.7, ажилгүйдэл 10 хувьд хүрлээ. Эдийн засаг, иргэдийн амьдрал аль аль нь инфляцын өсөлт, төгрөгийн уналтын хайчинд тайрагдав.

Засаг төр зөвхөн уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт буурснаас л эдийн засгийн хямрал болсон мэт тайлбарлаж, саяхан хөөж тууж байснаа таг мартчихаад гадаадын капиталыг эргүүлэн татахын тулд бараг бүх татвар, төлбөрөө хөнгөлж, чөлөөлөх зэргээр арга чаргаа хэрэглэж эхэллээ. Гэтэл хямралын гол шалтгаан бол хөрөнгө дутсанаас биш, харин хөрөнгө гэнэт ихэдсэнээс, уул уурхайн асар их орлогоороо хөрөнгө бүтээхийн оронд сонгуулийн амлалт болгон иргэдэд тарааж, ууж идээд, найрлаж цэнгээд шавхчихсан, бас ирээд үйн орлогоо барьцаалаад томоохон зээл аваад өрөнд баригдчихаад сууж байгаад оршиж буй.

Энэ бүх тооцоогүй, хариуцлагагүй үйлдлийг эдийн засгийн хэлээр бол төр засаг төсвийн сахилга бат алдсан, мөнгөний сул бодлого явуулж ардаа баталгаагүй цаасан мөнгө хэвлэсэн, нийтийн засаглалыг ил тод тайлагнаж, улмаар шударга өрсөлдөөнийг өрнүүлж чадаагүй учраас хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн итгэлийг алдсантай холбон тайлбарлаж болно.

Яаж хэлэх нь хамаагүй, ямар ч байсан зарим гол алдаагаа залруулахг үй, давтахгүй гэсэн баталгаа өгөхгүйгээр гадаадын хөр өнгө оруулагчид эргэж ирэхэд ихээхэн учир дутагдалтай. Дээрх алдаануудын дотроос хамгийн том нь болох макро эдийн засгийн сахилга бат алдагдсан буюу төсвийн орлогоосоо зарлага нь үргэлж давдаг, инфляц өссөн, үндэсний мөнг өний үнэ цэнэ огцом унасан зэргийг хамтад нь өөрчилж болдог сонгомол арга бол Мөнгөний хороо байгуулах явдал юм. Энэ аргыг хүн төрөлхт өн XIX зуунд ашиглаж эхэлсэн бөгөөд 80-аад онд дал орчим, эдүгээ олон орон хэрэглэсээр байна.

Монголын өнөөгийн нөхцөлд яг тохирох энэ арга нь бид төгрөг өө доллартай холбож (pegging to dollar), улмаар Мөнгөний хороо (currency board) байгуулах нөхцөл юм. Тус хороог байгуулснаар бид төгрөгийн ханш өөрчл өгддөггүй, төгрөг, долларыг харилцан чөлөөтэй хөрвөд өг болгож, төсвийн алдагдлыг эрс бууруулж, гадаад худалдааны төлб өрийн тэнцлээ барьж болно.


ТӨГРӨГ ДОЛЛАРЫН ХӨРВӨЛТИЙГ БАТАЛГААЖУУЛАХ

Тухайн улсын хамгийн их хэрэглэгддэг гадаад валюттай харьцах үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг хөдөлгөөнгүй болгочихвол гадаад худалдааг өргөтгөх, эргэлтийг түргэсгэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг өсгөхөд онцгой үүрэгтэй аж. Энэ нь тухайн улс өөрийн мөнгөн тэмдэгтээ гадаадын нэг, эсвэл сагс валюттай хатуу харьцаагаар холбож, тэнцэхүйц валютын нөөцийг бүрдүүлэн, тусад нь байлгаж, хоёр мөнгөний харилцан чөлөөт хөрвөлтийг баталгаажуулахыг хэлдэг. Уг нөөцийн болон түүнтэй тэнцсэн өөрийн мөнгийг эргэлтэд байлгахыг шийдэх эрхтэй Мөнгөний хороог байгуулдаг. Манайхтай адил социалист байсан Эстони, Литва, Болгар зэрэг олон оронд энэ хороог амжилттай ажиллуулж чадсанаар эдийн засгаа чадавхитай болгож, тогтвортой хөгжүүлэн, улмаар олон чухал шинэчлэлийг амжилттай хэрэгж үүлжээ.

Манайх одоогийн 1800, эсвэл 2000 (тооцоход амархан) төгрөгийг нэг доллартай тэнцүүлэн холбож, ханшаа тогтворжуулан аль ч мөнгийг хэнийг ч, хэзээ ч хүссэн үед нь нөгөөгөөр сольж чаддаг болгох хэрэгтэй. Тэгэхийн тулд эргэлтэд буй суурь мөнгөний 100 хувь, яваандаа 110 хувиар тооцсон долларын нөөц бүрдүүлж, тогтмол байлгах ёстой. Энэ суурь мөнгөнд нийтэд нь биш, харин арилжааны банкуудын заавал байлгах нөөц дээр эргэлтэд буй бэлэн мөнгийг нэмсэнтэй тэнцэх буюу 2014 оны тавдугаар сарын байдлаар бол 1.8 их наяд төгрөгтэй тэнцэх, ойролцоогоор нэг тэрбум америк долларын нөөцийг тусад нь байрлуулна гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, тусгай хууль гаргаж хороо байгуулаад Монголбанкинд арилжааны банкуудын заавал байлгах нөөцийг Мөнгөний хорооны дансанд шилжүүлж байрлуулахыг хэлж байна. Данснаас гадна Монголбанкнаас мөнгөний бодлогыг удирдах үүрэг нь шилжиж, зөвхөн арилжааны банкуудын үйл ажиллагаанд хяналт тавих эрхтэйгээ үлдэнэ гэсэн үг. Монголбанк одоогийнх шиг хөнгөлөлттэй зээл банкуудад олгогүй, мөнгө чөл өөтэй хэвлэн гүйлгээнд гаргаж чадахгүй болно гэсэн үг. Зарим оронд Төвбанк нь ч Мөнгөний хорооны үүрэг гүйцэтгэж болдгийг харуулсан юм.


МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН САХИЛГА БАТЫГ БЭХЖҮҮЛЭХ

Монголбанк нэгэнт мөнгөний бодлогод оролцохгүй болмогц дотоодын хөрөнгө худалдан авч болохгүй буюу Засгийн газар урсгал төсвийн алдагдлаа нөхөхийн тулд гаргадаг төгрөгийн бондыг авч чадахгүй болно. Тийм нөхцөлд төр засаг ч төсвийн орлого, зарлагаа тэнцүүлэх шаардлага гарна. Мөнг өний хороо төсвийн удирдлагаас давуу эрхтэй байж чадсан, төсвийн сахилга бат сайтай улс орнуудад ийм хороо богино хугацаанд өндөр амжилтад хүрч байжээ. Мөнгөний хороогүй оронд Төвбанк нь хүссэн үедээ мөнгө хэвлэж эргэлтэд оруулж, улмаар инфляц үүсгэдэг. Мөнг өний хороотой оронд валютын нөөцтэйгээ тэнцсэн эсэхээс хамаарч мөнгийг эхлээд шалгадаг учир мөнгө нэмж хэвлэх нь тийм амархан биш болсноор эдийн засгийн макро сахилга бат бэхэждэг.


ТӨЛБӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН МЕХАНИЗМ

Хэрэв улс орон төлбөрийн алдагдалтай бол аажмаар мөнгөний хэмжээ багасч, тодорхой хугацааны дараа мөнгөний хүү өсөхөөр орж ирэх хөрөнгийн урсгал нэмэгдэнэ. Өндөр хүү мөнгийг үнэтэй болгож (deflation), улмаар эдийн засгийн шингээх чадварыг сулруулан, төлб өрийн алдагдлыг бууруулна.

Уг нь 1998 онд М.Энхсайханы Засгийн газар Мөнгөний хороо байгуулж, 1000 төгрөгт долларыг уяхаар оролдсон ч Их Хурлын дэмжлэг авч чадаагүй. Харин Н.Алтанхуягийн Засгийн газар тэлэлтийн бодлого барьж, инфляцаа хянаж чадахгүй, төгрөг маш хүчтэй унаж буй энэ цагт зориг гаргаж бодлогоо өөрчлөөд, Мөнгөний хороо байгуулж чадвал маш ухаалаг алхам болох юм. Алдаагаа ухаарч өөрчилж чадвал сонгуулийн өмнө эдийн засгаа сэргээхээр хугацаа байна. 100 хоног гэж өнгөн будгаа өөрчлөхийн оронд зоримог алхам хийсэн нь дээр.

Мөнгөний хороо байгуулж чадвал инфляц багасаж, улмаар арилжааны банкуудын хүү нэг оронтой болж, бизнесмэн, хөрөнгө оруулагчдын төгрөгт итгэх итгэл сэргэх юм. Төгрөгийн ханш өөрчл өгдөхг үй учир хадгаламжийнх нь мөнгөний хагас нь алга болчихно гэж иргэд айхгүй урт хугацаанд дансандаа байлгах боломжтой.

Чөлөөт худалдааны горимтой, жижиг орнуудад ийм хороо маш тохиромжтойг Мөнгөний хороо байгуулаад 20 жилийн ойгоо тэмдэглэж буй Бальтийн орнуудын үсрэнгүй хөгжил гэрчилж байгаа.

Монгол Улс худалдаа, хөрөнгө оруулалтаа сэргээж, эдийн засгаа эргээд өсгөх, тогтвортой хөгжих боломжийг нээх шаардлагатай байна.

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn