Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Аймгуудын хонхорцог
2014 оны 4 сарын 30 [Уншсан тоо: 93751]

Аймгуудаа зөвхөн хүчит бөх,  хурдан морь, төр засгийн  өндөр албан тушаалтан, ур­ лаг соёлын алдартнуудын тоогоор  дүгнэх нь хангалтгүй болж байна.  Газрын доорх баялгаа ухахаас илүү  ямар үнэ цэнийг, ямар зардлаар  өөрсдөө бүтээж байгааг, юугаараа  бусдаас өрсөлдөх давуу талтай  болохыг аймаг бүрээр нь хэмжиж,  дүгнэх шаардлагатай.

Улс орнууд байгалийн баялаг,  далайн гарц, эсвэл хямд хөдөл­ мөрийн хүч зэрэг харьцангуй давуу  талаасаа хамаарч баян чинээлэг  байдаггүй, харин аливаа үндэстэн  тухайн цаг үед ямар зардлаар, юуг  бүтээж байгаагаас хүн ардынх нь  амьдралын түвшин, чанар шалт­ гаалдаг.

Тийм учраас улс орны хөгжлийн  суурь хэмжүүр бол бүтээмж юм.  Хөдөлмөр, эд материал болон  санхүүгийн нэгж орцоор ямар  хэмжээний баялаг, үнэт зүйл бүтээж  буйгаар нь тухайн улс, орон нутгийн  хөгжлийн түвшинг илэрхийлэх нь  оновчтой аж.  

БҮТЭЭМЖИЙГ ЮУ ӨСГӨДӨГ ВЭ

Улс орны хөгжлийн түвшинг  компаниудын бүтээмжээр тодор­ хойлдог. Компани бүр дэлхийн  шилдэг компанитай өөрийгөө  харьцуулах замаар тухайн сал барт  өр сөлдөх давуу талаа олж авдаг.  Гэхдээ дотоодын компаниудын  хоорондын өрсөлдөөн хүчтэй байж,  цөөхөн нь олон улсын зах зээлд  нэвтэрдэг. Тухайн салбарын гол  тоглогчдын өрсөлдөөний түвшин,  тэдний нийлүүлэгчид болон  холбогдох компаниудын чадвар,  дотоодын хэрэглэгчдийн өндөр  шаардлагын улмаас компаниуд  бүтээмжээ сайжруулж, зах зээлд  байр сууриа бэхжүүлж, ихээхэн  ашиг олдог.

Компаниуд өрсөлдөх давуу  талаа бий болгохын тулд бүтээг­ дэхүүн, үйлчилгээнийхээ чанар,  онц логийг төгөлдөржүүлэх, эсвэл  бүтээх процессоо шинэчлэх, ши­ нийг санаачлах шаардлагатай  тул гардаг. Бүтээгдэхүүнийхээ ди­ зай ныг шинэчлэх, маркетингийн,  эсвэл ажиллагсдаа сургах онцгой,  өгөөжтэй арга хэлбэр нэвтрүүлэх  замаар бас давуу тал бий болгодог.

Япончууд жараад оноос бус­ дын бүтээгдэхүүнийг бага овор­ той, авсаархан, хэрэглэхэд хялбар  болгохын төлөө өрсөлдөж эхэлжээ.  Үр дүнд нь гэр ахуйн өргөн хэ­ рэглээний цахилгаан бараанд  эхлээд улсдаа, дараа нь дэлхий  даяар өөрчлөлт хийж радио, зурагт,  дуу, дүрс бичлэгийн болон агаар  хөргөгч, халаагч хэрэгслүүдийн  үйлдвэрлэл, экспортыг огцом  нэмэгдүүлж чадсан байна.

Орчин үед шинийг санаачлахад  мэдээлэл, ялангуяа түүнийг боловсруулах чадвар онцгой чухал.  Шинэ санаачилга нь тухайн салбарт  шинэ компани орж ирэх, эсвэл  уламжлалт биш шинэ удирдагчаас,  эсвэл өөр салбарын компани орж  ирэх зэрэг олон зүйлээс үүддэг.  Өөрөөр хэлбэл, ер бусын онцгой  хүчин чармайлтын үр дүн юм. Нэн  хэцүү нөхцөл, аюул занал тулгарсан  үед олон шинэ санаа төрдөг.

Тухайн салбарын компаниудын  хоорондох шударга өрсөлдөөн л  зөвхөн бүтээмжийг нэмэгдүүлдэг  аж.

ӨРСӨЛДӨӨН ЭРЧИМЖИХ НӨХЦӨЛ  

Компани өрсөлдөх чадвартай  болсон ч түүнийгээ тасралтгүй  сайжруулж байж тогтвортой  өсөлтөө хангана. Солонгосын  компаниуд Японыг зурагтын  үйлдвэрлэлээр гүйцээд, дараа нь  зурагтын үүргийг нь шинэчилсэн  юм. Цацсан нэвтрүүлгийг тухайн  цагт нь биш, үзэгч өөрийн сонгосон  цагтаа үзэх, хуваариа хийсэн зураг,  дууны бичлэгээ ямар ч утасгүй  холбогдож харуулах, компьютер  болгон ашиглах зэрэг технологийн  ололт амжилтыг хамгийн түрүүнд  нэвтрүүлсээр байна. Мөн гар  утасны компаниудын өрсөлдөөн  олон төрлийн хэрэглээний сонголт  олгож байгаа.

Компаниудыг өрсөлдөх чад­ вартай болгоход тэдний байршил  маш чухал үүрэгтэй болохыг Хар­ вардын их сургуулийн судлаачид  тогтоожээ. Харилцан холбоотой  үйлдвэрлэлийн салбарууд, тө­ рөлжсөн нийлүүлэгчид, ложистик  үйл чилгээний компаниуд, тухайн  чиг лэлийн их сургууль, үйлдвэрлэл,  худалдааны холбоод газар зүйн нэг  байршилд төвлөрөхийг клас тер  буюу хонгорцог (Хангины Гомбо­ жавын орчуулга, 1951 он) гэдэг.

Монгол Улсын аймаг бүр өөр  өөрийн үйлдвэрлэлийн хонгорцгийг  байгуулж болох тухай бид ярилцах  хэрэгтэй. Тухайн аймгийн хамгийн  тохиромжтой, түүхэн уламжлалтай  тодорхой салбарт олон компани  орж ирэхийг дэмжих, тэдгээрийн  өрсөлдөөнийг нэмэгдүүлэх бодлого  баримталбал компаниудын бүтээмж  үлэмж нэмэгддэг аж.

 Компаниуд хамгийн сайн  технологи, сайн боловсон хүчний  төлөө өрсөлдөж, чанар онцлогоороо  тэргүүлсэн бүтээгдэхүүн, үйл­ чилгээ бий болгохын төлөө  чармайдаг. Нэг хотод байдаг,  харилцан бие биеэ таньж мэддэг  хүмүүс өрсөлдөгчөө улам хур­ цалдаг. Японы мотоциклийн гурван  алдартай компани Хамамацу хо­ тод, Италийн ханын өнгөлгөөний  хавтангийн 100 гаруй алдартай  үйлдвэр Сасуолла гэдэг хотод  төвлөрдөг. Манай Сэлэнгэ аймгийн  газар тариалангийн том, жижиг  300 компанийн бүтээмж жилээс  жилд өсөж байна. Дархан­Уул  аймаг арьс ширний болон барилгын  материалын үйлдвэрлэлийн сал­ барын хонгорцог байх боломж­ той. Ойрхон оршдог өрсөлдөгчид  бие биенээ илүү шударга байхыг  шаардаж чаддаг ажээ.

ТӨРИЙН ҮҮРЭГ

Засгийн газар өрсөлдөөнийг  урам шуулах замаар аймаг, бүс ну­ тагт үйлд вэрлэлийн хонгорцгийг  хөг жүүлэх, бүтээгдэхүүн, үйлчил­ гээ гээ олон улсын зах зээлд гарга­ хыг дэмжих бодлого явуулах цаг  иржээ.

Бага болон дунд шатны боловс­ ролын чанарыг нэмэгдүүлэх,  үнд сэн дэд бүтэц байгуулах, сал­ барын тодорхой судалгаа шин жил­ гээг бизнестэй холбоход тө рөөс  анхаарах хэрэгтэй байна. Ком­ паниудын бүтээгдэхүүн, үйлчил­ гээ нь хүний эрүүл мэнд, аюулгүй  бай дал, байгаль орчинд хор нөлөө  үзүүлэхгүй байх стандарт, шаард­ лага тавьж, чанд мөрдүүлэх нь  төрийн үндсэн үүрэг мөн. Жишээ  нь, Шведийн шаардлага өндөр учир  хотын оршин суугчдын тав тухыг  алдагдуулахгүйн тулд “Atlas Cop­ co” компани чимээгүй компрессор  бүтээсэн нь удалгүй дэлхийн бүх  том хотод ашиглах болжээ.

Төрийн зүгээс үнэ тогтоож,  валютын ханшийг хүчээр барих  нь урт хугацаанд өрсөлдөөн болон  бүтээмжинд сөрөг нөлөө үзүүлдэг.  Нэгэнт бүтэхгүй зохицуулалт хий­ вэл, түүнийгээ хэрэгжүүлэх гэж  бүр олон харилцааг шийдэх шаард­ лага тулгарч их хэмжээний зардал  гардаг. Аль нэг салбарт төрийн  болон хувийн компанийн монополь  тогтоохгүй байх, бизнес эрхлэх  зөвшөөрлийн оронд ямар нөхцөл,  стандарт байхыг тодорхойлж, түүнийг мөрдсөн хэн ч компанийн  үйл ажиллагааг явуулж болохоор  зохицуулах хэрэгтэй байна.

 Төр бизнест оролцоод байхаар  компаниуд хөнгөлөлттэй зээлд хам­ рагдах, төрийн захиалга авах, эсвэл  салбараа хамгаалуулах зэргээр “төр  засгийн хар тамхинд” орж, өрсөл­ дөхөө хойш тавьдаг. Гадаадын шинэ  зах зээлд гарах, тодорхой мэр­ гэжилтэн бэлтгэх, зам, эрчим хүч,  ус зэрэг үндсэн дэд бүтэц байгуу­ лахад л төр оролцох нь зүйтэй юм.

 Улс үндэстний баялгийг ком­ паниуд бий болгодог бөгөөд тэдний  бүтээмж нь хөгжлийн түвшинг  тодорхойлдог. Бүтээмжийг нэмэг­ дүүлдэг гол хүчин зүйл бол төр  засаг биш, чөлөөт өрсөлдөөн юм.  Харин олон компани нэг газарт  төвлөр сөн байвал тэр өрсөлдөөн  улам хүчтэй болдог. Монголын  аймгууд өөр өөрийн онцлог бүхий  үйлдвэрлэлийн хонгорцогтой болох  шаардлагатай байна.

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив