Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Бүтээмж бол гарц
2014 оны 4 сарын 2 [Уншсан тоо: 81347]

Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2013 онд 17 их наяд төгрөгт хүрч 11.3 хувиар өсчээ. Гэхдээ энэ хэрээр дундаж монгол хүний орлого өссөнгүй. Учир нь амьдралын өртөг 10.3 хувиар нэмэгдсэний улмаас иргэдийн худалдан авах чадвар ердөө л ганцхан хувиар өсчээ. Үүнээс гадна төгрөгийн ханш 30 хувиар унаж, хэрэглээнийхээ 88 хувийг импортоор авдаг Монголын эдийн засагт хүчтэй цохилт өглөө.

Монгол Улсын Ерөнхий сайд саяхан эдийн засгийн чуулган дээр “Эдийн засгийн өсөлтийн өгөөж муу буйн гол шалтгаан нь бидний бүтээх чадамж муутай холбоотой” гээд “Хэрэв монголчууд зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын хэрэглээний ихэнхийг өөрсдөө хангадаг байсан бол ийм явдал болохг үй” гэжээ. Бид бүтээмжээ дээшл үүлэхийн тулд юу хийх ёстой вэ?


МОНГОЛЧУУДЫН БҮТЭЭХ ЧАДАМЖ ЯАГААД МУУ БАЙНА

Хамгийн гол шалтгаан нь хөдөлм өрл өхгүй, тодорхой зорилготойгоор нэг ажлын жинхэнэ мастер болохгүйгээр Монголд амьдарч болоод байгаа, хувь хүн өөрөө хичээвэл сайхан амьдарч болно гэдгээ бүрэн ухамсарлахг үй, амьдрахын төлөө маш их ажиллах ёстойг шаардсан нийгмийн шахалт бий болоогүйд байгаа юм. Монголчууд бид тууштай, шаргуу хөдөлмөрлөж чадахгүй, ихэнх нь мэдлэг, чадвар, мэргэшил дутуу учир орлогоо нэмэгдүүлж, тодорхой хэсгийг нь хадгалж чадахгүй байна. Бас хүн ажиллуулаад цалин өгөхг үй байгаа компани, аж ахуйн нэгж үүдэд хариуцлага тооцдог механизм байхгүй нь ч буруутай. Ажиллах хүчний, ялангуяа биеийн хүчний энгийн ажил эрэлхийлэгч нар цалингаа авч чадахг үй, итгэл алдарч, арга нь мухардаж байна.

Монголчууд бид нийтээрээ бэлэнчлэх сэтгэлгээ, үрэлгэн байдалд дасаж, бүтээснээсээ илүүг хэрэглэх боллоо. Улаанбаатарт холхиж байгаа 6.5 тэрбум америк долларын үнэтэй машинууд нэг хүнд ногдох тансаг хэрэглээ их өндөр болсныг харуулж байна. Гэтэл хүн амын ихэнх нь хадгаламжг үй, цалингаас цалингийн хооронд амьдарч, нийгмийн дундаж анги бүрдэж чадахг үй байгаа. Хөрөнгө мөнгөтэй болсон цөөнх нь мөнгөний бараа хармагц тансаг хэрэглээнд шилжиж буй тул орон даяар хөрөнгийн олигтой хуримтлал бүрдэхгүй байна.

Дотооддоо хөрөнгө хуримтлуулж чадаагүй учир бид гаднын хөрөнгө оруулалтыг татах бодлого хэрэгжүүлэн олон жил явсан ч сүүлийн хэдхэн жилд гадаадын хөрөнгө оруулагч нарыг айлгаад үргээж орхив. Оронд нь Засгийн газар гадаадаас их хэмжээний өр зээл тавьж, эдийн засгийн хэвийн үйл ажиллагааг хангах, шаардлагатай дэд бүтэц байгуулахыг оролдож байна.


БҮТЭЭМЖЭЭ ХЭРХЭН ДЭЭШЛҮҮЛЭХ ВЭ

Эдийн засгаа бүтээлч болгохын давуу талуудаа ашиглан монголчууд өөрсдөө дэлхийн зах зээлд гарч чадахуйц бараа, үйлчилгээгээ бүтээх ёстойг бид мэднэ. Гэхдээ энэ бол импортоор авч буй бүх зүйлээ өөрсдөө үйлдвэрлэнэ гэсэн үг биш. Бидний давуу тал бол байгалийн баялгаас гадна түүнийг хайх, олборлох чадвар, мөн мах, сүү, ноос, ноолуур болон мал аж ахуйн гаралтай бусад түүхий эд, аялал жуулчлал, яваандаа банк санхүүгийн үйлчилгээ бөгөөд энэ бүхнийг хоёр хөршийн зах зээлд хүлээн зөвшөөрүүлэх хэмжээнд чанартай, найдвартай үйлдвэрлэж, нийлүүлэх явдал мөн.

Тэгэхийн тулд мэдээж ихээхэн хөр өнгө оруулалт шаардлагатай. Энэ хөрөнгийг бид бүтээж, арвилан хэмнэж, хуримтлуулж бий болгох ёстой. Эд баялгийг бүтээх нь хувь хүний хувьд ч, улс орны хувьд ч адил төстэй.

Хувь хүн эд баялагтай болохын тулд гурван зарчим баримтлахыг АНУ-ыг үндэслэгчдийн нэг Бенжамин Франклин 1758 онд “Баяжих зам” номондоо өгүүлжээ. Үүнд, бүтээх, арвич хямгач, ухаалаг байх зарчмыг оруулсан юм. Бүтээх гэдэгт өөртөө таарсан ажил төр өл, мэргэжилтэй болж аваад бүх чадлаараа, тууштай, бүтээлчээр ажиллахыг хэлжээ. Арвич хямгач гэдэг нь арвилан хэмнэлттэй байхаас гадна нарийн, чамбай байхыг буюу өөрийнх өө бололцооноос илүүг хэрэглэхгүй байх юм. Ухаалаг гэдэгт хар чадлаараа гэхээсээ илүү ухаалгаар ажиллаж, хөрөнгөө зөв, ашигтай зүйлд зарцуулан, мэдлэг боловсрол эзэмшиж хэрэглэхийг хэлжээ.

Яг энэ зарчмуудыг монголчууд бид үндэстний түвшинд хэрэгжүүлбэл хуримтлал бий болгож, хөрөнгө оруулалт хийж чадна. Хөрөнгө оруулалтаар дэд бүтцээ хөгж үүлж, бизнесээ тэлж, тухайн орны иргэдийн амьдрал дээшлэх юм. Эдийн засгийн өсөлт нь төр засгийн тогтвортой бодлого, өрсөлдөхүйц бизнесийн орчин болон бизнесийн чадварлаг удирдлагыг шаарддаг.

Хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийн тулд бид гадаадын хөрөнгө оруулалтаас гадна төр засаг ч, компани, хувь хүмүүс бүх түвшинд тансаг хэрэглээгээ хасаж, хөрөнгө хуримтлуулж, банкинд хадгалуулах, банкууд түүгээр нь зээл гаргах замаар хөгжүүлэх бодлогыг баримтлах нь зөв юм. Төр засаг эхэлж гаднаас мөнгө зээл авахаасаа өмнө дотоодын хуримтлал, хөрөнгө оруулалтыг дэмжих нь зохистой.

Тансаг хэрэглээний татварыг нэмэгд үүлэх, хэт хуучин арвилан хэмнэлтг үй машинуудыг аажмаар халах, төр засгийн удирдлага хэрэглээндээ даруухан байж, ард иргэддээ үлгэр дуурайл үзүүлэх зэрэг бага зүйлээр их хөрөнгө хэмнэж сурах, нийгмийн соёл төлөвшүүлэх цаг болжээ.

Эцэст нь бүтээмжийг нэмэгдүүлж өрсөлдөх чадвартай болохын тулд тухайн салбарт олон компани бий болж, хоорондоо өрсөлдөж, эхлээд дотоодын зах зээлийн хэрэгцээ шаардлагыг бүрэн ханган, дараа нь олон улсын зах зээлд гардаг жамтай. Энэ явцад шаардлагатай хатуу, зөөлөн дэд бүтэц бий болж, хүний, материалын, санхүүгийн найдвартай нөөцийг бүрдүүлдэг. Бүтээмжээ дээшлүүлэх нь Монгол Улсын эдийн засгаа хөгжүүлэх, хүн бүрийн амьдралын түвшинг сайжруулах ганцхан сонголт юм.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn