Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Арвандөрвөн оны амаргүй хэдэн даваанууд
2013 оны 12 сарын 25 [Уншсан тоо: 92302]
Алсарч буй арвангурван онд Н.Алтанхуягийн Засгийн газар шаргуу ажилласныг тэмдэглэх нь зүйд нийцнэ. Сайд нар гадаадад бага явж, бямба гариг бүр Засгийн газар хуралдаж шинэ жишиг тогтоолоо. Ганцхан жилд Монгол Улсын түүхэнд хамгийн урт буюу 1800 км хатуу хучилттай зам тавьж, 3000 км замын санг 60 хувиар уртасгав. Хөрөнгө оруулалт нэмэгдээд, сайдаасаа доош “найрдагг үй” болчихвол ийм гайхалтай үр дүн гардгийг иргэд бэлхнээ харлаа.

Арвандөрвөн оны хувьд Алтанномиксын өмнө амаргүй хэдэн даваа буй бөг өөд тэдгээрийг даван туулах нь зөвхөн Засгийн газрын ч биш, Монгол Улсын цаашдын хувь заяанд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх юм.

Хамгийн эхний даваа: Экспортоо сэргээх

Уул уурхайн экспортоо өрсөлдөх чадвартай болгох, юуны өмнө Оюутолгойн далд уурхайн ашиглалтыг эхлүүлэх, нүүрсээ угааж боловсруулаад гаргах нь хамгийн анхны даваа мөн. “Оюутолгой” төслийн зардлыг бууруулах, шинээр санх үүжилтээ босгох зэрэг олон асуудлыг УИХ-аар биш, ТУЗ-өөр нь шийдүүлбэл цаг хэмнэнэ.

Хятадын нүүрсний импорт үргэлж өссөөр байхад манай экспорт үргэлж буурч ирсэн нь Монголын өрсөлдөх чадвартай холбоотой. Ачааны машинаар хэчнээн зөөг өөд ч өрсөлдөж чадахгүй учир төмөр замын асуудлаа транзит тээврийн коридор байгуулахтай хамтатган хоёр хөрштэйгээ ярилцан шийдэх гэж байгаа нь сайшаалтай алхам.

Энэ давааны зангилаа нь төмөр замын царигийн зөрөө бөгөөд хоёр хөршийн ялгаатай царигууд Монголд уулзаж, ачааг нь монголчууд шилжүүлэн ачдаг болбол тэнцвэртэй, тогтвортой харилцаа үүсэх юм. Уг төсөлд хоёр хөрш хөрөнгө оруулах нь бүх талд ашигтай.

Дараачийн даваа: Төсвийн алдагдлаа хоёр хувьд барих

Яг үнэндээ арвангурван он нь хөр өнгө орлогын хувьд Засгийн газарт тансаг жил болсон юм. УИХ-аар батлуулсан албан ёсны төсвөөс гадна Засгийн газрын баталгаа болон бондоор авсан том зээлийн бас нэг “төсөвтэй” байлаа. Албан төсвийг нь Засгийн газар бүрэлдэхүүнээрээ, албан бусыг нь ганцхан сайд захиран зарцуулж ирлээ. Улс орон ирээдүйд төлөх өр тавьснаа “тэнгэрийн хүч” гээд ойлгочихсон тэр сайдаа газарт буулгаж, Хөгжлийн банкны төслүүдийг улсын төсв өөр дамжуулах шаардлагатай юм. Нэг улс нэг л төсөвтэй, түүний орлого, зарлага нь ил тод байх ёстой. Төсвийн зарлага нь орлогоосоо давсан ч эдийн засгийнхаа хоёр хувиас хэтрүүлэхгүй байх заалт Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд бий. Засгийн газар энэ хуулиа биелүүлэх ёстой, зөрчв өл хариуцлага хүлээх ёстой.

Гуравдахь даваа: Өрийн түвшин эдийн засгийн 40 хувиас бага байх

Бид жилд 70 сая доллар “Чингис” бондын хүүнд төлсөөр 2017 онд 500 сая ам.долларын үндсэн өрөө барагдуулна. Үүнээс гадна Их Хурал, Засгийн газарт тав хүртэлх тэрбум ам.долларын бонд гаргах зөвшөөрөл өмнө нь өгснийг хэрэгжүүлж, энэ өдрүүдэд 290 сая ам.доллар буюу 30 тэрбум иений “Самурай” бондыг борлуулж байна. Хоёр жилийн өмнө Хөгжлийн банкинд 580 сая ам.долларын баталгаа гаргасан зэргийг оруулаад тооцвол манай гадаад өр ДНБ-ий тал хувьд хүрээд байна. Үүний зэрэгцээ ОУВС 2014 онд Монголын эдийн засаг нэг оронтой тоогоор, харин инфляц хоёр оронтой тоогоор өснө гэж тооцоолжээ.

Дараагийн Засгийн газар 2017 онд хагас тэрбум доллар шууд төлөх боломжгүй учир одоогийн Засгийн газар өрөө төлөх хуримтлалаа цаг алдахгүй эхлэх шаардлагатай. Энэ хуримтлалыг бүрдүүлэх нэг арга бол төрийн өмчит компаниудиа төлөвлөгөөтэйгээр хувьчлах явдал юм.

Эдийн засгийн өсөлт буурч, төсвийн орлого багасах учир төрийн олон сангуудаа нэгтгэж Үндэсний баялгийн санг байгуулах шаардлага гарч байна. Энэ сангийн удирдлагыг Засгийн газраас хараат бус Удирдах зөвлөлөөс томилсон мэргэжлийн баг удирдах ёстой.

Ер нь төсвийн хөрөнгийг өгөөжтэй ашиглахын тулд нийгмийн чанартай хөрөнгө оруулалтын өгөөжид төвлөрч, хавтгайрсан халамж, үнийн субсидийг яг хэрэгцээт, нэн ядуу буюу хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст төлбөрийн картаар дамжуулан, хэрэглэсэн зориулалтаар нь мөнгөжүүлэх замаар шинэчлэх учиртай. Дундаж давхаргад мөнгө биш, ажлын байр олгох ёстой бөгөөд түүнийг зөвхөн хувийн хэвшил шударга өрсөлдөөний үр дүнд бий болгодог.

Дөрөвдэх даваа: Бизнесийн тааламжтай орчныг бүрдүүлэх

Бизнесийн таатай орчин гэж дэд бүтцийн сайн хүртээмж, хүнд сурталгүй нийтийн үйлчилгээг хэлнэ. Гэтэл бизнесийн хэвийн үйл ажиллагааг явуулахад бага хүүтэй зээл олдохгүй, төгрөг, долларын солилцох ханш огцом өөрчлөгдөж, инфляц өсөж байгаа нь сөргөөр нөлөөлж байна. Бас нэгэн бэрхшээл нь мэргэжилтэй боловсон хүчин, ялангуяа биеийн хүчний ажил хийх хүний олдоц муу болж байгаад оршино.

Засгийн газраас Монголбанктай хамтран явуулж ирсэн Үнэ тогтворжуулах арга хэмжээнүүд урт хугацаандаа үнийг хөөрөгдөх эрсдэл агуулж буйг ОУВСгаас анхааруулж байна. Харин доллар, төгрөгийн ханшийн уян хатан бодлого баримталж, зах зээл өөрөө тогтооход чигл үүлж байгаа нь зөв зүйтэй алхам гэж энэ сан тэмдэглэжээ. Доллар үнэд ороход дотоодод үйлдвэрлэсэн барааны борлуулалтад сайн нөлөө үзүүлж байна.

Монголын бизнес эдүгээ арилжааны банкнуудаас долларын зээл аваад, төлөх мөнгөө төгр өгөөр цуглуулдаг учир ханшийн болон инфляцын давхар цохилтод орж, дээрээс нь төсвийн орлого нь тасарснаас бачуурсан татварын албаны ширүүн нударгад өртөх боллоо. Бизнесийн орчин нь тогтвортой, хууль журам нь тодорхой оронд л гадаадын хөр өнгө оруулалт орж ирдэг. Хөрөнгө оруулалт орж байж л улс орон хөгждөг.

Тавдахь даваа: Төрөө шинэчлэх

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн цаашдын хөгжил дэвшлийг том төрөөс ухаалаг төр рүү шилжүүлж чадахгүй бол томоохон гацаанд орж эхэллээ. Цагаа олж дэвшүүлсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн энэ санаачилгыг аль хэр хурдан хэрэгж үүлснээс монголчуудын амьдралын түвшин өсөх буурах нь хамаарна.

Том төрийг ухаалаг болгон шинэчлэх нь ганцхан энэ Засгийн газрынх ч биш, бүх монголчуудын хувь заяаны асуудал болоод байна. Төр засгийг хээл хахуулиас чөлөөлөх, дээдэх цөөнх нь баяжиж, дийлэнх бусад нь ядуурч байдаг гамшгаас Монгол Улс маш хурдан салж чадахг үй бол ардчилал, чөлөөт эдийн засаг орших, эс оршихын ирмэгт тулж ирлээ.

Энэ шинэчлэлийг иргэд биеэрээ мэдэрч, үр дүн нь тэдний амьдрал дээр яаралтай тусахгүй юм бол энэ их үнийн өсөлт, мөнгөний уналт, цалин тэтгэврийн үнэ цэнэ уусаж байгаа цагт баялгийн орлогын шударга биш хуваарилалт ихсэх тусам ард иргэд төр засагт итгэл алдаж, удаан тэвчихгүй, хүчтэй эсэргүүцэх болно.

Н.Алтанхуягийн Засгийн газар арванд өрвөн ондоо даваа тус бүрийг даван туулахын төл өө чадах бүхнээ хийсэн эсэхээс монголчууд бидний амьдрал, улс орны ойрын ирээдүй хамаарах болно. Амжилт хүсье!

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив