Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
”Хавтгай” болоогүй Монгол
2013 оны 11 сарын 6 [Уншсан тоо: 82915]

“Дэлхий хавтгай боллоо” гэж алдарт зохиолч Томас Фридман хэлжээ. Даяаршлын эрин үед хөрөнгө мөнгө, хөдөлмөрлөх хүч нь улс орнуудын хил хязгаарыг саадгүй давж, хөрөнгө оруулалтын сангууд бизнесийн шинэ боломж хайн асар их мөнгийг нэг орноос нөгөөд агшин зуур шилжүүлж буй өнөөгийн ертөнцөд ямар ч буурай орон эдийн засгаа үсрэнгүй хөгжүүлж болох тухай өөрийн номондоо тэр өгүүлсэн байдаг.

Засгийн газар нь тогтвортой, хуулийн засаглал үйлчилдэг, хөрөнгө оруулалтын ойлгомжтой, нөхөрсөг уур амьсгал бүрдүүлж чадсан орон бүр тэгж хөгжихөд уг нь боломжтой. Монголын төр засаг хөрөнгө оруулагчдыг урин дуудаж улаан хивс дэвсэн угтдаг байснаа гэнэтхэн аашаа хувиргаж олон давхар “хаалт, хашилт барьж” тэднийг залхаан, буцааж эхэлсэн юм.

Нөгөө талаас засаг төр алдаа оноогоо цэгнээд, хөрөнгө оруулалтын хамгийн тогтвортой нөхцөлийг бүрдүүлж буй боловч гадаадын хөрөнгө буцаад иртэл цаг хугацаа хэрэгтэй. Сайхан нөхцөл байлаа ч зарим хөрөнгө оруулагчид нүүр буруулан зугтах нь бий. Олон орон, түүний дотор Монголын жи шээ нээс харахад дэлхий бас тийм ч “хавтгай” болоогүй ажээ.

Эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжлийг хангахад гадаадын хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд түүнийг татахад хууль, журмаас гадна гарт баригддаггүй олон хүчин зүйл шаардлагатай байна. Тэр хүчин зүйлүүдийг хамтатгаад соёл гэж нэрлэдэг.

Соёл гэдэг нь тодорхой бүлэг хүмүүсийн шинж чанар бөгөөд тэдний хэл, зохиол, шашин, хоол, хувцаслалт, нийгмийн зуршил, хөгжим ба урлагаар нь түүнийг тодор хойлж болно. Соёл нь бас тухайн бүлэг хүмүүсийн итгэл үнэмшил, үнэт зүйлсийг илэрхийлдэг бөгөөд хүн бүр мэддэггүй ч амьдралынх нь бүх хэсгийг, үйл, бодол, мэдрэмжийг нь удирдан жолооддог. Мөн соёл бол нэг хүний биш, хамтын бүтээл бөгөөд аль нэг утга санааг цаг үргэлж тайлбарлаад байх шаардлагагүйгээр гишүүд нь хоорондоо шууд ойлголцон харилцаж, хамтран ажиллаж болдог тул нийгмийн амьдралын амин чухал хэсэг юм.

СОЁЛ ЭДИЙН ЗАСАГТ НӨЛӨӨЛӨХ НЬ

Эдийн засагч Адам Смит сая сая хүн хувь хувийнхаа явцуу эрх ашгаа хөөцөлдсөний үр дүнд төрийн ямар нэг төвлөрсөн удирдлага оролцохг үйгээр тогтвортой, хөгжин дэвшиж чаддаг нийгмийг бүрдүүлдэг тухай 1776 онд бичиж, энэ бүхнийг зо хицуулдаг хүчийг “үл үзэгдэгч гар” гэж нэрлэжээ. Талхчины сайхан санаа нь биш, харин өөрийнхөө эрх ашгийн төлөө хичээсэн үйлдэл нь бидэнд талх идэх боломж олгодог. Ихэнхдээ хувь хүний өөрийн эрх ашгаа хамгаалсан үйлдэл нь олон түмэнд бас ашигтай болдог. Соёл эдийн засагт нөлөөлдөг гэсэн үг.

Ливанчууд баруун Африкт ихээхэн хөрөнгө эзэмшиж байгаа, дэлхийн хамгийн баян хүн Ливан гаралтай Карлос Слим, Өмнөд Америкийн ихэнх баячууд нь Европ гаралтай цагаан арьстанууд, эсвэл Оросын хувьчлалаас гарсан долоон олигархийн зургаа нь жүд байгаа, эсвэл хуучнаар Югославын хорватуудын ихэнх нь сербүүдээсээ илүү сайхан амьдраад байгаагаас үзвэл соёлын ялгаа нь орлогын ялгааг бий болгодгийг үгүйсгэх аргагүй.

Британиас өөр оронд аж үйлдвэрийн хувьсгал гарахгүй байсан гэж Г.Кларк гэдэг судлаач бичжээ. XVIII зууны эхээр Англид улс төрийн институцууд тогтвортой ажиллаж, хууль зүйн шударга систем төлөвшиж, газрын үнэ таамаглаж болохуйц тогтож, зах зээл бодитой оршиж байжээ. Гэсэн хэдий ч эдийн засгийн үсрэнгүй хөгжилд шаардлагатай бүх нөхцөл бүрдээгүй байлаа. Тэр дутуу нөхцөл нь дундаж зуунаас эхлэн нийгмийн соёл аажмаар өөрчлөгдөн хөгжиж, улмаар нийгэмд өрсөлдөх чадвартай болох шаардлага, шаргуу хөдөлмөрлөн үр шимийг нь хүртэх ёс зүй төлөвшсөн явдал гэж тэр хэлжээ. Английн нийгэмд хүчирхийллийн үнэ цэнэ буурч, аллага, гэмт хэрэг илт багасч, дунд давхаргад хичээнгүй сайн ажиллах, бусдаасаа илүү үр дүнд хүрэхийг эрхэмлэж, хүн ам нь улам бүр бичиг үсэгтэй, тэвчээртэй болж байсан нь Англид аж үйлдвэрийн хувьсгал амжилттай ялахын зайлшгүй нөхцөл болсон ажээ

СОЁЛЫН ҮНЭТ ЗҮЙЛС

Эдийн засгийн хөг жилд соёлын үзүүлдэг нөлөөний тухайд саяхан Италийн судлаач Гуйдо Табелини тайлбарлахдаа дөрвөн үнэт зүйлийг онцолж, тэдгээрийн түвшин өндөр оронд нэг хүнд ногдох ДНБ бусдаасаа дээгүүр байгааг тогтоожээ. Үүнд тухайн орны хүмүүсийн хоорондын итгэлцэл, хувь хүний хичээнгүй зүтгэл, нийтээрээ хүлээн зөвшөөрсөн ёс суртахуун болон бие даан шийдвэр гаргах чадварыг багтаажээ. Эдгээр үнэт зүйл тухайн үндэстний үзэл бодолд аль хэр шингэн орсноос эдийн засагт гүйцэтгэх соёлын үүрэг хамаардгийг тогтоосон байна.

МОНГОЛЧУУД БИД ЭНЭ ҮНЭТ ЗҮЙЛСЭЭРЭЭ ХААНА ЯВНА ВЭ?

Итгэлцэл: Mонголын нийгэмд гэр бүл, хамаатны хоорондын итгэлцэл нь энэ хүрээний гаднах харилцаанаас хүчтэй хэвээрээ байна. Гэр бүл, ах дүү нарын бизнес хүрээгээ тэлж өргөжсөн ч мэргэжлийн багт шилжүүлэхийн оронд үе дамжин удирдуулах хандлага зонхилж байгаа. Компаниа эзэмших, удирдах хоёрын ялгааг нийгэм бүхэлдээ сайн мэдэхгүй байна. Монголд хөрөнгийн зах зээл хөгжихгүй байгаагийн нэг шалтгаан нь нийгмийн итгэлцэл доогуур байгаад оршино.

Хувь хүний хичээнгүй зүтгэл: Хувь хүн онцгой амжилт гарган ялгарах, баяжихыг Монголын нийгэм тийм хурдан хүлээж авахгүй байна. Олон жилийн эв хамт нийгмийн хүмүүжлийн үр дүнд бусдын амжилт, эд хөрөнгийг хүлээн зөвшөөрөх, хүндлэх хандлага харьцангуй удаан төлөвшиж байгаа гэхэд болно. Өөрөө цоо шинийг эрэлхийлж, ялгаатай бизнест гарамгай амжилт гаргая гэхээсээ бусдын амжилтад хүрсэн тэр бизнесийг давтах сэтгэлгээ илүү хүчтэй байна. Өнөөдрийн Монголд хувь хүн хичээн зүтгэж үр дүнгээ амсахад нийтийн засаглалын хоцрогдол ч бас хүчтэй саад болж байгаа юм.

Нийтээрээ хүлээн зөвшөөрсөн ёс суртахуун: Зөвхөн гэр бүл, ах дүү, хамаатан садны хооронд чанд сахин мөрддөг ёс зүйн хэм хэмжээ нь нийгмийн бүх гишүүдийн хооронд бас тархан мөрдөгдөх болоогүй байна. Манайх биш учир хамаагүй, надтай л тохиолдоогүй бол падгүй гэсэн хандлага монголчууд бидний дотор бат бэх оршсоор байгаа юм. Гудманд шүлсээ хаях, зам дээр явж буй машины цонхоор хог хаяхыг ихэнх хүмүүс хэвийн үзэгдэл гэж үзсээр байгаа. Танихгүй хүнийг үл хүндлэх явдал буурахгүй байна.

Бие даан шийдвэр гаргах чадвар: Монголчууд нүүдэлчин соёлтой учир байгаль, цаг уурын онцгой нөхцөлд хурдан шуурхай шийдвэр гаргах шаардлагатай байдаг нь энэ чадвар харьцангуй сайн хөгжсөнтэй холбоотой.

Олон судлаач (Amy Chua, Luigi Guiso, Robert Putnam or David Landes) дээрх дөрвөн үнэт зүйлээс гадна шаргуу хөдөлмөрлөх ёс зүйг нэмж оруулжээ. Нүүдэлчид ажил гарсан үед л бүх хүч чадлаараа түргэн шуурхай хийгээд дуусгахыг зорьдог. Харин суурин соёлтой ард түмэн шиг өдөр бүр тасралтгүй, тогт мол ажиллаж, хэзээ нэгэн цагт үр дүн нь гарна гэж хүлээхийн оронд үр дүнг нь шууд харахыг хүсдэг. Монгол, солонгос хоёр ажилчны үйл хөдлөлөөс үүнийг тод харж болно. Монголчуудын хөдөлмөрийн сахилга бат сул байна.

Соёлын дээрх үнэт зүйлүүд дээр монголчууд бид тодорхой өөрч лөлт хийж байж хөдөлмөрийн бүтээмжээ нэмэгдүүлж, өрсөлдөх чадвартай болох юм. Тэгж чадвал бид эдийн засгаа эрчимтэй хөгжүүлж хо тол даяараа сайхан амьдрах болно. Энэ өөрчлөлт хувь хүн бүрийн хичээл зүтгэлээс хамаарах учир нэлээд цаг хугацаа шаардах юм.

Бид Монгол Улсаа “хавтгай болгохын” тулд дор бүрнээ хичээх цаг ирлээ.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив