Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Алтан+номикс
2013 оны 10 сарын 23 [Уншсан тоо: 88305]
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Засгийн газрын эдийн засгийн бодлогын (Altankhuyag+economics= Altan+nomics) хэрэгжилтийн үр дүн ямар байгаа тухай нэг жилийн ойгоор нь зарим ажиглалт, дүгнэлт гаргаж болох юм.

Алтан+номиксийн хөтөлбөрт “Хүн амын үндсэн хэрэгцээг тогтвортой хангахуйц, өөрийгөө тэтгэх чадвар бүхий олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай эдийн засгийг бүрдүүлэхэд чиглэгдсэн төсөв, санхүү, мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх нь макро эдийн засгийн хүрээний гол зорилт мөн” гэж заажээ. Энэ нь бодлогынхоо зөвхөн зүг чигийг л хэлсэн болохоос яг хаана хүрэхээ заагаагүй, мөн бодлого хэрэгжүүлэх нь өөрөө зорилт юм шиг томъёолсон учир үйл ажиллагааны үр дүнг хэмжихэд бэрхшээлтэй.

Харин макро эдийн засгийн хүрээний гол зорилт нь “Хөдөлмөрийн насны иргэдээ ажлын байраар хангах, авдаг цалин нь амьдрал ахуйд нь хүрэлцдэг болох, хавтгайрсан нийгмийн халамжийн бодлогоос татгалзаж, халамж шаардлагатай хүүхэд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих явдал” гэж тодруулжээ. Мөн тэргүүлэх зорилтын нэг болгож “Төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргаж, бизнест ээлтэй орчин бүрдүүлэх”-ээ онцолжээ.

Макро эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэхийн тулд Алтан+номиксийн хэрэгж үүлж буй төсөв, санх үү, мөнгөний бодлогын хэрэгжилтийг, эдийн засгийн өрс өлдөх чадварыг хэрхэн бүрд үүлж байгааг хөтөлб өрт өө амласан өөрчлөлт, шинэчлэлийн ажлуудын явцтай нь зэрэгцүүлэн үзэж болно.

Төсвийн бодлогын хэрэгжилт

Алтан+номикс хоёр төс өвтэй болсон учир өгөөжийг нь ялгахад хэцүү. Их хурлаас баталсан ил төсвийн долоон их наяд төгрөгийн орлого эдүгээ 1.5 их наядаар тасарч, төсвийн алдагдал хязгаарласан түвшингээ хол давжээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Засгийн газрын гадаадад гаргасан өрийн бичгийн (“Чингис” бонд) 1.5 тэрбум долларын “далд төсөв”- ийн өгөөжийг хэн гаргах нь тодорхой бус. Эдийн засгийн хөгжлийн яам нь Хөгжлийн банкаар дамжуулан ганцаараа захиран зарцуулж буй энэ хөрөнгийг ямар шалгуураар, хэнд хуваарилж, ямар үр дүнд хүрч байгаа нь олон нийтэд ил тод биш.

Энэ өдрүүдэд Засгийн газар 2013 оны төсвийн зардлаа нэг тэрбумаар хорогдуулж, улмаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу ДНБ-ий хоёр хувиас түүнийг хэтрүүлэхгүй байхаар тодотгож байна. Гэхдээ л төсвийн гадуур зарцуулж буй Засгийн газрын хөрөнгө төсвийн тогтвортой байдалд ноцтой саад учруулахаар байгаа юм.

Хүүгийн төлбөр нь төсвөөс гарч буй учир, Хөгжлийн банкны захиран зарцуулж байгаа бондын хөрөнгийг улсын төсөвт хамруулах хууль эрхийн тогтолцоог яаралтай бүрд үүлэх шаардлагатай байна. Энэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд Засгийн газрын одоогийн болон ирээдүйн бондын хөр өнгийн зардлыг төсөвт хамруулах, нэгдсэн зардал нь дээрх хоёр хувиас хэтрэхгүй байх арга хэмжээг авахгүй бол 2017 оноос Монголын дараачийн Засгийн газар шууд дампуурах юм.

Гэтэл Засгийн газар улсын гадаад өрийг ДНБ-ий 40 биш 60 хувьтай тэнцүү болгож өөрчл өх хуулийн төсөл Их хуралд оруулж, нэмэлт бонд (“Самурай” бонд) гаргахаар хөөцөлдөж эхэлжээ. Эдүгээ улсын гадаад өр ДНБий талтай тэнцээд байна.

Санхүүгийн бодлогын хэрэгжилт

Хөрөнгийн биржийг шинэчлэх замаар хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжиж, хувийн хэвшлийн хөрөнг ө оруулалт татах боломжийг дээшлүүлэх зорилтыг Засгийн газар тавьсан. Саяхан олон жил дуншсан Үнэт цаасны тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг Засгийн газар санаачлан Их хурлаар батлуулав. Гэсэн хэдий ч Лондоны хөрөнгийн биржтэй хамтран ажиллах гэрээний үүргээ цагтаа биелүүлэх, улмаар хөрөнгийн биржийн хамгийн том тоглогч болох Тэтгэврийн санг бий болгох, хувийн тэтгэврийн сан бүрд үүлэхийг зөвшөөрөх замаар институциональ хөрөнгө оруулагчдыг хөгжүүлэх шаардлагатай юм.

Дуудлага худалдаагаар биш, хөрөнгийн зах зээлээр дамжуулан төрийн өмчит компаниудын хувьцааг олон нийтэд гаргах замаар хувьчлахыг яарахгүй, ярихгүй суусаар тэдгээр компанийн алдагдал нэмэгдэж, үйл ажиллагаа нь ил тод болохгүй хэвээр байна. 100 орчим төрийн өмчит компанийн гуравны нэг нь алдагдалтай, тэдгээрийн 17 нь 1-8 тэрбум хүртэлх төгр өгийн алдагдалтай ажиллаж ашигтай үйл ажиллагаа явуулж буй хувийн өмчийн татвараар угжуулсаар байгаа. Төрийн өмчийг хөрөнгийн зах зээлээр дамжуулан хувьчлах нь эдийн засаг дахь олигархийн засаглалыг олонхийн засаглалаар солиход чухал үүрэгтэй.

“Уул уурхайн бүтээгдэхүүний орлогоос баялгийн сан байгуулж, сангийн 60 хүртэлх хувийг ирээдүйн тэтгэврийн сангийн нөөц болгоно” гэсэн нь тэтгэврийн дансны хуримтлалыг бүрд үүлж хөрөнгө оруулалтад оруулах санааг бүдгэрүүлж байна. Харин одоо хоосон байгаа тэтгэврийн сандаа хуримтлуулна гэвэл зохистой бөгөөд одоогоор баялгийн сан байгуулах асуудал ч ярианаас хэтрээгүй ажээ.

Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх замаар банкны хүүг бууруулах бөгөөд тэр болтол хувийн хэвшил үйл ажиллагаагаа тэлэхэд хүндрэлтэй хэвээр байна.

Мөнгөний бодлогын хэрэгжилт

2012 оны эцсээр Засгийн газар уул уурхайн компаниудаас хүч тулган Хүний хөгжлийн санд зээл авсан 1.2 тэрбум ам.долларын хүү, зээлийн дарамтад орж, сонгуулийн өмнө яаран баталсан стратегийн хөрөнгө оруулалтын шинэ хуулийн үр дүнд гадаадын хөрөнгө оруулалт эрс багассан, нүүрсний экспорт эрс буурсан нөхцөлд эдийн засагт эргэлтийн хөр өнгө дутагдаж эхэлсэн.

Монголбанкны шинэхэн Ерөнхийлөгч макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, инфляцыг бууруулж, иргэдийн бодит орлогыг хамгаалах, бараа бүтээгдэх үүний нийлүүлэлтийн хэвийн урсгалыг хангахын тулд гол нэрийн бараа бүтээгдэх үүний үнийг тогтворжуулах бодлого явуулж ирэв.

Монголбанкны хэрэгжүүлж байгаа олон төрлийн хөтөлбөрийн хүрээнд гурван их наяд орчим төгрөгийг эдийн засагт зах зээлээс хоёр дахин бага хүүтэй нийлүүлсэн нь урт хугацаанд үргэлжлүүлэх боломжгүй юм. Ялангуяа гол нэрийн бүтээгдэхүүний үнийг хямд зээлээр барих нь урт хугацаандаа тухайн барааны нийлүүлэлтийг тасалдуулах, эсвэл үнийг цочмог хөөрөгдүүлэх эрсдэлтэй. Мөнгөний “хэмжээг суллах” (Quantitive Easing) дээрх бодлогыг бага багаар хязгаарлан зогсоохгүй бол макро эдийн засгийн тогтвортой байдлыг алдагдуулж, банкны салбарыг эрсдэлд оруулах магадлалтай юм.

Нөгөө талаас Монголбанкнаас эдийн засагт нийлүүлсэн нийт мөнгөний хэмжээ өссөөр байвал төгрөгийн ам.доллартай харьцах ханш цаашид сулрах болно. Өнөөдөр ханш тогтвортой барихын тулд нөөцийн хөрөнгийг ашиглахгүй, ханшийг чөл өөтэй хэлбэлз үүлэх бодлого барьж байгаа нь зүйтэй алхам юм.

Өрсөлдөх чадвартай болох чиглэлд

“Уул уурхайн салбарын хамаарлыг бууруулах, урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах, өрсөлдөх чадвар бүхий олон тулгуурт эдийн засгийг бий болгох” зорилтын хувьд эхний жил хийсэн ажил тун бага байна. Үйлдвэржүүлэх, ноос, ноолуур, арьс шир болон уламжлалт мал аж ахуй, мах, сүүний чиглэл, аялал жуулчлалыг хөгжүүлэх, өндөр технологи, био, нано, мэдээллийн технологийн чиглэлээр хэрэгжүүлэх бодлогын талаар хийсэн ажлууд эхлэлийн төдий байна.

Дэд бүтцийг барьж байгуулах ажлын хувьд замын төслүүд харьцангуй биелэлт сайн боловч V ДЦС барих ажил цааснаас цааш яваагүй 10 дахь өвөлтэйгээ золголоо.

Эдийн засгийн тодорхой салбарт өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд тухайн салбарын бүтээгдэхүүнийг экспортод гаргаж, тогтвортой нийл үүлэхийг хэлэх бөгөөд үүний тулд тухайн салбарт хүчтэй өрсөлдөөн өрнөж, кластерууд буюу хэд хэдэн компаниуд ялгаран гарч ирэх ёстой.

Алтан+номиксийн өмнө олон сорилт тулгарч байгаа бөгөөд макро эдийн засгийн зорилтоо хэрэгжүүлэхийн тулд дээрх бодлого тус бүрийн зорилгыг эрэмбэлэн тодорхойлж, төвлөрөн ажиллах, зах зээлийн зарчмыг голлон баримтлах шаардлагатай юм. Нийтийн засаглалыг чадваржуулах нь Алтан+номиксийн хамгийн том сорилт хэвээрээ байна.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив