Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Банкны хонх юуг дохиод байна вэ
2013 оны 7 сарын 31 [Уншсан тоо: 102508]

Ойрын өдрүүдэд “Хадгаламж” банктай холбоотой юу болсныг  бодитойгоор ойлгож, яагаад гэдгийг ухааран, одоо яах нь зөв  болох, яавал дараачийн банкинд давтагдахгүй байлгах талаар монголчууд санаа зовж, ухаан бодлоо уралдуулж байна.


Хонхны дохио нэг.   Яг юу болов

Энэ  бол  төр  “Хадгаламж”  банкны  сайн хөрөнгийг нь салгаж ялгаад, өөрийн  эзэмшилд  хурааж  авсан  хэрэг  юм.  Хэрэв  банкийг  дампууруулсан  бол  Мон­голбанк бүрэн эрхийхээ дагуу 500 мянган  хадгаламж  эзэмшигчийн  зөвхөн  хорь  хүртэлх  сая  төгрөгийг  нь  Хадгаламжийн  баталгааны  шинэ  хуулийн  дагуу  төрөөс  гаргах байв. Хорин саяас дээш хадгаламж  эзэмшигчид  хохирч,  3300  хүн  ажилгүй  болж,  1.7  сая  харилцагчдын  хөрөнгө  хохирох байлаа. 

Үүнээс  “сэргийлэхийн  тулд”  түүхэнд  анх удаа Монголбанк өглөө нь эрх хүлээн  авагч томилон муу хөрөнгийг нь, өдөр нь  үлдсэн  актив,  өр  төлбөрийг  нь  Төрийн  банкинд  шилжүүлэв.  Монголбанк  муу  хөрөнгөнд “Хадгаламж” банк холдингийн  “12 охин компанидаа олгосон 162 тэрбум  төгрөгийн  зээлийг  оруулсан  бол  “Жаст”  группийн захирал Ш.Батхүү Олон овоот”  компаниас “Зоос” болон “Анод” банкнаас  авсан 60 тэрбум төгрөгийн муу зээл тэрэн  дотор багтсан гэж хэвлэлд мэдээлэв.

Мөн  “Жаст”  групп  гадаадын  банк наас  анх  “Эрдэнэт”  үйлдвэрийн  баталгаатай авч байсан зээл нь нэмэгдсээр 100  сая  доллар  болсон  хүнд  ачаа  нь  банкны  салбар дээр “буухаас” өмнө салгаж ав сан  үйлдэл ч гэж хэлж болохоор. 

“Зоос”  банкны  суурин  дээр  боссон  Төрийн  банкны  нийт  хөрөнгө  ганцхан  шөнө  тав  дахин  томорч,  өөрийн  хө­ рөнгийг  нь  иргэд  бидний  татварын  100  тэрбум төг  рөгөөр нэмэгдүүллээ.

Бүх  зүйл  “Олон  овоотын  алтны  нөө­ цийг төр засаг хэт өсгөн батламжсан” ­аас  үүдэлтэй  гэж  Ш.Батхүү  мэ дэгдэв.  Улс  орны  эдийн  засагт,  ялангуяа  шатахууны  импорт,  борлуулалтад  болон  махны  үйлдвэрлэлд  томоохон  нөлөөтэй  тог­логч  байсан  “Жаст”  групп  эдүгээ  банкаа  Төрийн  банкинд,  шатахууны  бизнесээ  “Магнай  трейд” ­д  шилжүүлэн,  “Жаст  Агро” компаниа татан буулгаад байна. 

Хонхны дохио хоёр.  Яагаад

Арилжааны  банкны  холбог дох  нэг  этгээдэд  (хувь   цаа  эзэмшигч,  гүйцэтгэх  удирдлагын  багийн  болон  ТУЗ­ийн  гишүүд)  өөрийн  хөрөнгийн  таваас  илүү,  нийлээд  хориос  илүү  хувьтай  тэнцэх  зээл олго хыг манай хуулиар хориглодог.  Гүйцэтгэх захирал нь зээлийн хороогоор  дамжаагүй  олгосон,    эсвэл  зээлийн  хорооны  гишүүд  эзний  нөлөөнд  автаж  хууль зөрчсөн гэсэн үг.

Мөн  Монголбанк  энэ  тухай  оройтож  мэдсэн,  хол  богдох  арга  хэмжээг  цагт  нь  авч  чадаагүй  гэсэн  үг.  Мэдсэнийхээ  дараа  Зээлийн  эрсдэлийн  санг  дүрмийн  дагуу  тухай  бүр  байгуулж,  алдагдлыг  нь  хуримтлуулсаар  өөрийн  хөрөнгөөс  нь  хэтэрмэгц Төв банкны мэдэлд авсан байж  ч болно. Тийм л хяналттай явсан юм бол  яагаад  төрийн  үйлчилгээний  болон  тус­ гах хөтөлбөрийн том мөн  гийг байрлуулж  байснаа  гэнэт  татсан  нь  сонирхол  төрүүлж байна. 

Ер  нь  Монголбанк  сүүлийн  үед  нэг  их наяд төгрөг шинээр эргэлтэд оруулж,  арилжааны  бан куу даар  дамжуулан  хөнгөлөлттэй  зээл  олгож  эхэлсэн.  Төрийн  том мөнгийг гэ нэт татаад байвал ямар ч  банкийг  сөхрүүлэх  хүч  Монголбанкинд  бий болжээ. Төвбанк хараат бус ТУЗ­ийн  гишүүнгүй байж, олон тэрбум төгрөгийг  улс  төрийн  намуудын  хэлцэн  тохирч  томилсон  ганц  нэг  захирлууд  нь  шийдэн  олгож, эсвэл гэнэт татаж байгаа нь өөрөө  бас эрсдэл юм.

Хонхны дохио гурав.   Дараачийн алхам

Суудлын  тэрэгний  араас  том  тэрэг­ ний  ачааг  хол  боод  долоо  хонож  байна.  Сайд  нар  амарч  дуусаад  Засгийн  газрын  хурлаар  хэлэлцэн  шийдэх  юм  гэсэн.  Хөдөлгүүрийг  сольж  өөрийн  хөрөнгийг  нь  том  болгоод  Төрийн  банкийг  хувьч ­ лах  яриа  банк  шилжүүлс ний  маргааш  нь  гарч  эхлэв.  Төрийн  банкны  удирд  ла гыг  чадваржуулан бэх жүүлж, үйл ажиллагааг  нь  ил  тод  болгон  хувьчлах  нь  зөв.  Тэгж  л  өөрийн  хөрөнгөд  нь  оруулсан  нийтийн  мөнгөө гаргаж авах учиртай. 

Асуудал  гагцхүү  хэнд  хувьчлах  вэ  гэдэгт  л  байгаа  юм.  Хэрэв  урьдынх  шигээ  аль  нэг  арилжааны  бан кинд  шилжүүлчихвэл  цөөхөн  хөгжимчид  нь  солигдсон хуучин оркестр нөгөө л нэг аяа  тоглосон хэрэг болно. Ялангуяа өнөөгийн  төр  зас  гийн  эрх  баригчидтай  шууд  ба  шууд  бус  холбоотой  этгээдүүд  авчихсан  байвал  “Хадгаламж”  банкийг  бодло­ готой  “хурааж  авсан”  гэж  иргэд  үзнэ.  Төр засагт итгэх итгэл шал цөмлөн шиг­ дэж,  холбогдох  этгээдүүд,  тэдний  утсан  хүүхэлдэй бол сон улстөрчид эрт орой хэ­ зээ нэгэн цагт хариуцлага хүлээнэ.

Харин  хувьцааг  нь  дотоодын  хөрөнгийн  биржид  гаргаж  (IPO)  эхний  ээлжинд 60 хувийг нь бор  луулах, түүнээс  дүрмийн  санд  оруулсан  нийтийн  100  тэрбум  төгрөгөө  хүүгийн  хамт  эр гүүлж  аваад,  үлдсэнийг  нь  өөрийн  хөрөн  гөд  нь  шилжүүлэх  учиртай.  Ирээдүйд  үнэ  цэнэ  нь  өсөх  цагт  үлдсэн  40  хувиа  борлуулж  Төрийн санд авах хэрэгтэй. 

Гэхдээ  нэг  хуулийн  этгээд  таван  хувиас  илүү  хувьцаа  авч  чадахгүй  бай­ хаар  нийтийн  хувьцаат  компани  бол­ гох  нь  оновч той.  Тэгж  чадвал  Мон го­ лын  хөрөнгийн  зах  зээ  лийн  хөг жилд  ч  хүчтэй түлхэц болж, улмаар банк ны хад ­ га   ламжийн  хүүг  буу  руу лах  цорын  ганц  замыг тодруулах юм.

Хонхны дохио дөрөв. Хэрхэн  урьдчилан сэргийлэх вэ

Монголын  банкуудыг  тойрсон  үйл  явдлууд  юуны  өмнө  арилжааны  бан  куу­ дын  хувьцаа  эзэмшигчид  яг  хэн  бо ло­ хыг  ил  тод  зарлахыг  шаардаж  байна. Тэгсэн  цагт  аль  арилжааны  банкны  цаа­на  аль  намын,  ямар  улстөрчид,  төрийн  шийдвэр гаргагчид байгааг иргэд мэ дэж,  сонголтоо  хийх  болно.  “Мөнгө  цагаан,  нүд улаан” гэдгийг үзэл бодлын ял  гаагүй  шахуу  улс  төрийн  намуудын  томчууд  хэнээр ч заалгахгүй мэдэж байгаа.

Тэгээд  ч  арилжааны  банкны  нийт  хөрөнгийн зөвхөн арван хувь нь эз  дийнх,  90 хувь нь хадгаламж эзэм   шигч дийн болон  ха рилцагчдын  хөрөн  гө  байдаг  учраас  тэгж  зарлах  нь  шу     дар  га  хэрэг.  Нийтийн  хө рөнгийг  хад   галамж  татах  замаар  төвлөрүүлж  чаддаг  ганц  байгууллага  болох  банкууд  улстөржилтөөс  ангид  байх ёстой.

Мөн  системийн  тавны  нэгээс  том  болбол банкийг хувьцаат компани бол гох  60  хувийг  олон  нийтэд  борлуулах  хууль  гаргах,  ТУЗ ­д  төлөөллийг  нь  оруу   лах  замаар  банкны  олон  эрсдэлийг  бо дитой  буу руулж  болно.  Энэ  алхам  нь  банкны  хадгалам жийн,  дараа  нь  зээлийн  хүүг  буу руулахад хамгийн том нөлөө болно.

Банкууд,  ялангуяа  жи  жиг  банкууд  хадгалам жийн  хүүгийн  “байлдаан”­ыг  голдуу  эхлүүлдгийг  ШӨХТГ ­ын  дарга  О.Магнай сор гог харж, цаг алдалгүй тас ­ лан зогсоох ёстой. 

Арилжааны  банкуудын  дотоод  хяналтын  хараат  бус  байдлыг  нэмэг­ дүүлэх,  гүйцэтгэх  удирдлагын  мэд  лэг,  чадварыг  чанар жуу лах,  хариуцлагыг  сайжруу  лах  та лаар  холбогдох  мэр  гэж  ­ лийн  холбоод  санаачилга тай  ажил  лан,  банкны чан сааг эрэмбэлэх цаг болжээ.

Гадаадын  гурван  А  зэрэглэлтэй,  төрийн  бус  банкуудыг  дотоодын  зах  зээлд оруулсан цагт салбарын өр  сөлдөөн  ширүүсч, дээрхи ажлуудыг яаралтай хийх  шаардлага өөрөө гараад ирнэ. Банк  бол  итгэлийн  байгууллага. 

Банкны  үйлдэл  бүр  итгэлийг  тодруулах  ёстой болохоос биш бүд  гэрүүлэх, арилгах  ёсгүй гэж банкны хонх дохиж байна.

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn