Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Гугенхэймийн нөлөө
2013 оны 6 сарын 30 [Уншсан тоо: 63917]

Нью-Йоркт очсон хэн боловч үздэг нэг газар нь Гугенхэйм музей. Ган, зэс хайлуулах олон үйлдвэрийн эзэн, тэрбумтан Ф.Гугенхэймийн уран зургийн шилдэг цуглуулгыг агуулсан, давхарласан бортого хэлбэртэй загварыг нь алдарт архитектор Франк Л.Райт (Frank L.Wright) гаргасан энэхүү “оюун санааны сүмийг” 1959 онд нээсэн юм.

Барилгын гадаад төрх нь уран сайхны өвөрм өц шийдэлтэй дэлхийн сонгодог болон орчин үеийн уран зураг, уран баримлын сорыг нь цуглуулдаг энэ музейн салбарууд Берлин, Абу-Даби, Венец хотод байгуулагдаж олон сая урлаг бишрэн шүтэгчдийн сонирхлыг татаж иржээ.

1991 онд Испанийн Басх мужийн захиргаанаас хэрэв Гугенхэйм музей Билбао хотын хуучин усан боомтод салбараа байгуулж, бусад газраасаа үзмэр сольж тавиад, менежментийг нь хариуцвал нэг удаа 20 сая ам.долларын төлб өр, дээр нь барилга барих хөрөнгө, жил бүр 12 сая ам.долларын зардал төсөвлөх санал тавьсан байна. Алдарт архитектор Франк Герри загварыг нь гаргасан, зэрэгцэн мурилзсан, шил болон титан хийцтэй хавтангууд шиг барилга бүхий энэ музейн салбар 1997 онд нээгдсэн жилдээ Европын хамгийн олон хүн очдог газрын нэг болж, тухайн ондоо зардлаа нөхсөнөөс гадна жил бүр анхны өртгөөсөө хоёр дахин их орлого олдог болсон аж. Музейг тойроод таван давхар байшин шиг өнд өр амьд цэцгэн гөлөг, эсвэл арван давхар байшин шиг өндөр аалз зэрэг орчин үеийн онцгой сонин уран бүтээл үүд баригдаж, олон мянган жуулчныг амраан саатуулах үйлчилгээний газар, буудал, дэлг үүр нээгдэж энэ хотын эдийн засаг, ялангуяа үл хөдл өх хөрөнгийн үнийг огцом өсгөжээ.

Цаг хугацаа, байршил, хэлбэр агуулгаа олсон ганц хоёр онцгой барилга байгууламж, хөш өө дурсгал, музей нь ямар ч газрыг дэлхийн жуулчдыг сая саяар нь татсан урлаг соёлын соронзон болгон хувиргаж чаддагийг “Билбаогийн”, эсвэл “Гугенхэймийн нөл өө” гэх болсон байна.

Төрхөө алдсан хот

Хот бол яг хүн шиг өөрийн өвөрмөц “нүүр царайтай”, тэр хүний амьдралын чанарыг илэрхийлсэн өнгө төрхтэй байдаг.

Өдрөөс өдөрт өндөр байшингууд нэмэгдэж буй ч нийслэл хот маань өөрийн өнгө төрх өө алдсаар байна.Жаахан зайнд шахаж барьсан байшингуудын хажуугаар машин байтугай, хүн ч багтан зөрөх зайг үй болж эхэллээ. Дэлхийн хамгийн бохирагаартай хотын төвийн замын хөдөлгөөн яст мэлхийгээс ч удаан болжээ.

Түүх дурсгалт байшингууд улам бүр цөөрч, оронд нь онцгой ялгагдах юмгүй цэнхэр, хар өнгийн шилэн, дөрвөлжин төмөр, бетон араг ясан дээр тохогдох боллоо.

Хотын үе үеийн дарга нар түүх дурсгалт байшингуудтайгаа “дайн зарлаад” олон жилийн нүүр үзэв. Тэдний гарын үсгээр түүх дурсгалаа нэг нэгээр нь нурааж, оронд нь өндөр нам, шил бетон байшингууд цутгаж байна. Манай хотод тохирохгүй газар гэж байхгүй, тохирохгүй үнэ л гэж байдаг бололтой. Хэдхэн жилээр газар түрээслэн авчихаад ямар хийцтэй нь хамааг үй, бас ямар байршилд нь ямар ч барилга барьж болдог дэлхийн цорын ганц хот бол Улаанбаатар юм. Манай хотод ерөнхий төлөвлөгөө байдаг гэдэг шог яриа бий, хотын төвийн уран сайхны нэгдсэн зохиомж, уялдаа гэж алга.

Хүүхдийн номын сан байсан өвөрмөц хийцтэй байшинг нураагаад нэг банк, асар өндөр оффис барьж байгаа. Ерөнхийл өгчийн өвлийн ордны шилэн дээр түүнээс ч том дөрвөлжин цамхаг босож байна. Циркийн дэргэд “Хангай” буудлын, Төрийн ордны зүүн талд Хэвлэх үйлдвэрийн барилгын цэгүүд “Брестийн цайз” болоод хориод жил боллоо. Улаанбаатарт баригдсан болон баригдаж буй бараг бүх байшин түүхэн авлигын гэрч, муу засаглалын хөшөө болж байна. Хэн хэдээр, яаж авлигадсаныг ханан дээр нь хойч үе маань бичээд хадчихад л хотын байшин бүр авлигын сод үзмэр болно.

Хотын төвөөс зайдуу гурав дөрвөн давхар байшин бас л авлига өгч барьчихаад плаза, ордон гээд том нэр зүүчихнэ. Орчны тохижилт юу ч хийгээгүй, машины зогсоол ч байхгүй атлаа олон нийтийн үйлчилгээ явуулах хаяг өлгөнө.

Байшин бүрийн авлига аль нэг улстөрчтэй холбоотойг тэр бичгээс харж болно. Хотын даргыг иргэд биш, улс төрийн намаас томилоод байгаагийн үндсэн шалтгаан нь энэ. Улстөрчдийн тоглоом болоод дуусаж байна даа, хот минь.

Улаанбаатарын нөлөө

Нийслэлээ өөрийн өвөрм өц өнгө төрхтэй, түүх дурсгалаа хадгалсан атлаа орчин үеийн загвар хийц, өндөр технологийг ашигласан, хүн байгалийн дотно харьцааг шингээсэн, зөвх өн намын гишүүдэд биш, оршин суугчдад ээлтэй хот болгох ажлыг яаралтай эхлэх цаг болжээ.

“Гугенхэймийн нөл өө”-г илэрхийлэх оролдлого байгааг Цонжин болдогт буй Чингис хааны морьт хөшөө, Богд уулын урд талд барьжбуй Майдарын, эсвэл Зайсан дахь Буддагийн хөш өө зэргээс харж болно. Гэтэл эдгээр үзмэрийн дэргэд нь тохилон суух, саатан өнжих үйлчилгээ байхгүй учир ашиг өгөөжтэй, эдийн засгийн цар хүрээтэй болж чадахгүй байна. Мөн сүүлийн үед эрчимжиж буй Үлэг гүрвэлийн музейн яриа бас л боломжтой хувилбар. Түүнийг Улаанбаатараас гадагш, говьдоо барьж олон арван үлэг гүрвэлийн араг ясыг дотор нь, загварыг нь гадна нь байхаар байгууламж хийн заримыг нь хөдөлгөөн, дуутай болгож, дэлхийн өнцөг бүрээс хүүхдүүд ирж үздэг танин мэдэх, гайхан судлах төв байгуулж болох юм.

Хотын түүх дурсгалт барилгуудыг хадгалах, сэргээх, ойр орчныг нь олон машин, автобусны зогсоолтой, хоол ундны газартай болгох хууль журам санаачилж, юуны өмнө Богд хааны зуны өргөө, Чойжин ламын сүмийн гадаад хэв загварыг нь хадгалан шинээр барих шаардлагатай байна.

Улаанбаатар хотоор дамжин дээрх том байгууламж, үзмэрүүд рүү явахаасаа өмнө саатан сонирхох өөр онцлог уран барилга, хөшөө дурсгал хот дотроо барьж байгуулах нь зүйтэй юм. Астанаг дэлхийд алдартай архитектор Японы Кишо Курокава, Английн Норман Фостер нараар төлөвлүүлж, гол барилгуудыг нь тэдний зургаар барьсныг санах хэрэгтэй.

Хот бүрт мөрөөдлийн орон зай байх ёстой гэж Испанийн алдарт архитетор Сальвадор Калатрава саяхан BBC- д өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

Улаанбаатар хотоо чин сэтгэлээсээ хайрлаж, Улаанбаатарын нөлөөг бүтээн байгуулах цаг болжээ.

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив