Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Хатагтай, ноёдын ”үйлдвэрлэл” I
2013 оны 6 сарын 10 [Уншсан тоо: 60802]

Британи хүн байхын нэг нууц бол боловсролын системтэй нь холбоотой aж. Тэд 800-гаад жилийн өмнө Оксфорд, Кэмбриж зэрэг дэлхийн анхны их сургуулиудыг байгуулсан юм.

Хатан хаан Виктория засаглаж байсан 1830-аад оноос элит давхаргаас гадна төлбөрөө л төлж байвал хэний ч хүүхдийг сургуульд элсүүлэх тухай хууль (1868) гаргажээ. Бараг дэлхийг бүрхсэн Британийн колонийг чанга гараар, тасралтг үй удирдахад мэдлэг, боловсрол, манлайлах чадвартай, бас зан төлөв нь тогтсон, тэсвэр хатуужилтай удирдагчид хэрэгтэй байлаа. Тийм хүмүүсийг олноор нь “ижил хэвэнд цутган” бүтээх ажлыг Этон, Рэгби, Чартерхаус зэрэг арваад сур гууль гүйцэтгэж байсан ч хангалтгүй байв. Байгалийн шинжлэх ухаан, далайн тээ вэр, худалдаа эрчимтэй хөгжиж Англи улс цэцэглэн хөгжиж ирлээ. Орон даяар ний тийн сургуулиуд ч байгуулагдаж орчин үеийн Британийн амжилтыг бү тээгч хатагтай, ноёдыг олон саяар нь бэлтгэж эхэллээ.

Английн боловсрол нь цаг үеийнхээ эрэлт хэрэгцээг урьдчилан харж хөгжихийн зэрэгцээ түүхэн уламжлалаа хадгалан түүндээ зохицож өөрийгөө боловсронгуй болгодог систем тул орон бүрийн залуусын мөрөөдлийн нэгэн оргил болжээ.

Британийн хүүхэд бүр 16 нас хүртлээ боловсрол эзэмших хуультай. Боловсролын хуу лийн дол дугаар зүйлд сургуулийн насны хүүхэд бүрийн эх, эцэг нь хүүхдийнхээ нас, чадвар, хүсэл сонирхолд нь тохир сон үр өгөөжтэй, бүтэн цагийн боловс ролыг сургуулиар, эсвэл өөр хэлбэрээр (гэрээрээ) олгох болом ж бүрдүүлэхийг заажээ. Нийтийн сургуульд 5-16 насны хүүхэд үнэ төлбөргүй суралцана. 5-11 насны хүүхдийн сургуулийг бага (primary), 12- 18 насныхыг дунд (secondary) сургууль гэдэг.

Бага ангид элсэхээс өмнө дөрвөн настайд нь бэлтгэл ангид элсүүлж, тоглуулах, ярилцахын завсарт нь унших, бичих, тоолж сурах үндсийг нь тавьдаг аж. Бага сургуулийн багшийг эх эцэг, хүүхдүүд нь нэрийнх нь өмнө ноён, хатагтай гэсэн үгээр онцолж дууддаг бол, дунд сургуулийн багшийн нэрийг нь хэлэлгүй miss, эсвэл sir гэж дууддаг. Нэг анги 20- иос илүүгүй хүүхэдтэй. Бага сургуулийн багш нар нийгэмд маш хүнд тэй байр суурь эзэлдэг. Мэдлэг олгохоос өмнө нь сайн хүн бол гоход анхаарна. Өөрийгөө болон бусдыг хүндэлдэг, харьцааны соёлтой, өөртөө итгэлтэй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болгоход нь тэд эн тэр гүүнд анхаардаг байна. Сургуулийн хүүхдүүдэд өдрийн хоол өгдөг бөгөөд хоол ны цэс өөрчлөгдөх бүрт эх, эцэгт нь мэдэгдэх учиртай.

Хүүхдийн боловсрол бол багш, эх, эцгийн хамтын ажиллагааны үр дүн. Сургуульд болсон, мөн болох гэж буй үйл явдлын тухай захиаг хүүхдээр гэрт нь хүргүүлэх, эцэг, эхийн цахим шуудангийн нэгдсэн сүлжээ үүсгэн мэдээлэх, эсвэл сургуулийн цахим хуудсандаа мэдээлэх зэргээр харилцдаг.

Багш нь сурагч бүрээ хүндэлж харьцах бөгөөд итгэл, найдварыг нь хүлээн эх, эцгээс нь дутахгүй, дотнын анд нь болдог. Хүүхэд бүрийн түвшинд нь тохирсон ном уншуулан ярилцлага хийлгэдэг (номны хавтасны мөрөн дээр наасан цэнхэр, ногоон, шар, ягаан өнгө- тэй бяцхан наалтаар ялгадаг). Өөр ангийн болон дээд ангийн хүүхдүүдтэй ч бүлэг болгодог учир багш нар нь сургуулийн бүх хүүхдийг танин мэдэж, хүмүүжил, боловсролд нь адилхан анхаарна.

Долоо хоногийн тогтсон нэг өдөрт ямар хичээлийн ямар сэдвийг ямар аргаар зааж буй тухай таниулах хичээлийг эцэг, эхчүүдэд үзүүлнэ. Ингэснээр эцэг эхчүүд яг багшийнх нь зааж буй аргаар хүүхдэдээ туслан, сурах үйл явцад хэрэгтэй олон янзын аргын дунд будилуулж самууруулахгүй гэснээс ийн ханддаг аж. Багш нар сурагч бүрийн сурлага хүмүүжлийн тухай сар тутам хэлэлцэн, юунаас хоцорч байгаа, хэрхэн сайжруулах вэ гэдгийг төлөвлөдөг. Хичээлийн жилийн эхэнд хүүхэд бүрийн түвшинг тогтоосноор уг хүүхдийн өнөөгийн болон хүрч чадах боломжит дээд түвшинг хичээл бүрээр үнэлэн, улсын дундажтай харьцуулсан хүснэгт гаргана. Ингээд улирал бүрийн эцэст эцэг, эхэд нь хүүхдийн мэдлэгийн өсөлт дэвшлийг тайлбарлан дараагийн улиралд ямар сэдвийг илүү анхаарах, түүнд нь хэрхэн туслах тухай ярилцана.

Сургуулийн захирал (нead master/ mistress) нь онцгой үүрэгтэй бөгөөд ур чадвар сайтай бол сайн компанийн захирал шиг үнэлгээтэй.

Ирээдүйн хатагтай, ноёдын суурь нь тавигддаг тул бага сургуульд британичууд онцгой ач холбогдол өгдөг. Баасан гаригийн өглөө сургуулийн сурагчдын өмнө багш нь анги бүрийн “Долоо хоногийн од” хэн болсныг зарлаж, юугаараа тодорсныг нь онцлон тэмдэг зүүж өгдөг. Тэмдгээ бас гэрийнхээ хөргөгчин дээр наадаг учир амжилтыг нь сануулж зоригжуулдаг байна. Долоо хоногоор шалгаруулах нь бүтэн жил, улирал хүлээснээс илүү нөлөө үзүүлэхээс гадна бага ангийнханд онц сурах эрмэлзэлийг нь төрүүлдэг.

Сурагч бүр уншсан номынхоо дү- рүүдийг зурж, бас ойлгосноороо бичин шалгарсан бүтээлийг хүүхдийн зургийнх нь хамт ханын сонинд гаргадаг аж. Долоо хоногийн турш ийнхүү үзүүлдэг тул хүүхэд бүр түүнийг таньдаг болж, сургуульдаа алдартанд тооцогдоно. Мөн түүнд номын дэлгүүрийн таван фунтийн тасалбар гэх мэт зүйлс бэлэглэдэг байна. Сонирхсон шинэ номоо худалдан авахад нь эх эцэг нь мөнгө нэмэрлэсэн ч гэсэн “миний шагналын ном” гээд уншихад хүртэл цаанаа л нэг сайхан.

Хотын талбай, түүхийн дурсгалт газар, ой мод, цэцэрлэгт хүрээлэнд ихэнх хичээлээ заана. BBC-гээр “Цэцэрлэгээс гал зуух хүртэл” нэртэй нэвтрүүлэг гарч, бага ангийнхан лууван, байцаа зэрэг ногоог өөрсдөө тарин, бас хурааж, дараа нь угааж цэвэрлэн хоол хийн, амтархан идэж байгааг харуулж байлаа. Ямар их хөдөлмөрөөр ногоо ургуулдаг, гал зуухны өрөөнд хүргэсний дараа хэрхэн хоол хүнс болдгийг хүүхдүүд ойлгосны дараа бусдын хөдөлмөрийг үнэлдэг, хоол ундаа хаягдалгүй идэхэд сургадаг байна.

Английн бүх музей үнэ төлбөргүй. Нийтэд нээлттэй тул бүх сургууль хичээлийн тодорхой сэдвийг холбогдох музейн үзмэрийн өмнө заадаг ажээ.

Бага сургуулийн хичээлүүд хоорондоо нягт уялдаатай бөгөөд уншсан үлгэрийнхээ баатруудтай холбоотой тоо бодож, зураг зуран, энэ талаар санал бодлоо илэрхийлдэг байна. Бас зарим үлгэрийн номноос сэдэвлэн хийсэн хүүхэлдэйн киног зурагтаар үзүүлдэг аж.

Бага сургуулийн хүүхдүүд ганцаараа сургууль, гэрийн хооронд явж болохгүй бөгөөд ихэнх сургууль 15 цаг хүртэл, хувийн сургуулиуд ажил тартал хүүхдийг нь саатуулж тоглох, гэрийн даалгавраа хийх боломжийг бүрдүүлдэг. Мөн усанд сэлэх, хөгжим, бүжиг заахаас гадна гадаад хэлний хичээл ордог.

Олон соёлын огтолцлол дунд оршдогийн хувьд англичууд сургалтандаа газар газрын соёлоос танилцуулахыг эрхэмлэдэг. Энэтхэгийн долоо хоног, Хятадын шинэ жил, Монголтой танилцах өдөр зэрэг арга хэмжээг зохиож, тэр сэдвээр бэлтгэж ирсэн сурагчид өөрсдийн үзүүлбэрээ (зурагт хуудас, хоолны дээж гэх мэт) бусдадаа танилцуулдаг байна. Ингэснээр сурагчид нь багаасаа бусдын амьдрал, соёлыг ойлгож, дэлхийн хүн болж төлөвших суурь нь тавигддаг байна.

Английн амжилтын оньс нь боловс - рол юм. Боловсролын бүх түвшиндээ хү ний зан төлөвийг бүрдүүлдэг боловч бага сургууль нь сайн хүн болох эх үндсийг тавьж өгдөг гэдэг утгаараа Британийн хатагтай, ноёдын “үйлдвэрлэл”-ийн анхны цех нь гэлтэй.

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn